Өдөртөө -11...-13 хэмийн хүйтэн

Өдөртөө -11...-13 хэмийн хүйтэн

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай газраар -14…-19 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vivian Morris:
A PROFESSIONAL HACKER FOR RECOVERY OF LOST FUNDS THE HACK ANGELS Welcome to THE HACK ANGELS RECOVERY EXPERT where every request on hacking related issues are fixed within a short period of time. I got my $1.3 Million Dollars I lost to an online scammer who fooled me with fake pictures, sweet words and made away with my money in just less then a month from Fake investment scam company. My friend referred me to a hacker who helped me recover all my funds within two days. I’m speaking up to improve awareness of these cryptocurrency thieves and help as much as I can to help victims out there. No matter where you are or how challenging your situation might be, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is out there to help you recover your lost funds. so I thought I would share it with anyone else who might be in need of their services. Feel free to contact WhatsApp +1(520)200-2320) (support@thehackangels.com) (www.thehackangels.com) I'm grateful for the services of THE HACK ANGELS RECOVERY EXPERT and the successful recovery of my lost funds.
2025-02-22