2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна.
Үүний 127 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй иргэн байна. Улаанбаатарт 70, аймгуудад 89 иргэн амьдарч байгаа бөгөөд хамгийн өндөр настай ахмад нь 108 настай байна.
100-аас дээш настай ахмадын тоогоор Өвөрхангай аймаг 11 иргэнтэйгээр тэргүүлж, Баян-Өлгий аймаг 8 иргэнтэйгээр хоёрдугаарт жагсаж байна.
Уншиж байна |