Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар иргэдээс санал авсан.
Санал асуулга дууссан бөгөөд оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжиж саналаа өгчээ. Тэгвэл энэхүү санал асуулгын дүнг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүнийн дараа эцсийн шийдвэр гарах аж.
Уншиж байна |