Дроноор эм, эмнэлэгийн багаж хэрэгсэл хүргэх төслүүд хэрэгжиж байна
Уржигдар 11 цаг 45 мин

Дроноор эм, эмнэлгийн багаж хэрэгсэл хүргэх төслүүд дэлхийн  хэд хэдэн улс оронд амжилттай хэрэгжиж байна.  Ийм төслийг АНУ,  Их Британи Австрали,  Энэтхэг, Гана, Малави зэрэг улс орнуудад амжилттай нэвтрүүлжээ. Дэлхийн улс орнууд эмнэлгийн үйлчилгээнд дрон нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх ажилд хувьсал болж байна. Дроноор эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, тэр ч бүү хэл эрхтэн шилжүүлэн суулгахад шаардлагатай зүйлсийг цаг алдалгүй ялангуяа алслагдсан болон иргэний дайн, үймээн самуун дэгдсэн газруудад  хүргэх боломжтой. Тухайлбал, дрон ашиглаж эм, вакциныг алслагдсан бүс нутаг, гамшгийн бүсэд хүргэж эхэлсэн бөгөөд түргэн тусламжийн салшгүй нэг хэсэг болж байгаа юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь цаг хугацаанаас хамаардаг бөгөөд дроноор донорын эрхтэнийг эмнэлгүүдийн хооронд хурдан хугацаанд тээвэрлэж буй нь тухайн эрхтэн гэмтэх эрсдэлийг бууруулжээ. Тиймээс хөгжиж буй орнуудын хувьд дроны үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх нь энэ салбарт хувьсал авчирна гэж ДЭМБ үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин