Гүйлгээний дээд хязгаарыг 10 сая болгоно
Уржигдар 10 цаг 15 мин

  • Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг байгааг 10 сая болгон шинэчлэхээр санал асууж эхэллээ.
  • Санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь дэмжвэл 10 саяар тогтоно. Ингэснээр иргэдэд явдал чирэгдэл учрахгүй, маргаашийг заавал хүлээх шаардлагагүй мөн мөнгөний эргэлт эрс сайжирна гэж харж байна.

    Монголбанк нь (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар олгогдсон төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг болгон тогтоосон. 

    Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дээрх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх судалгааг эхлүүлжээ. 

    Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар санал авч буй. 

  • Хэрвээ дээд хязгаар шинэчлэгдчихвэл зах зээлд эргэлдэх мөнгөний урсгал илт сайжирна.

Shuud.mn
Сонин хачин
10 сая болгочихооч тэгээд.
2025-02-19