Өнгөрөгч долоо хоногт /2025.02.14/ Монгол Улсын улс төр, эдийн засгийн салбарт болсон онцлох үйл явдлын нэг нь Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын төслийг хамтран хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан үйл явдал байлаа.
2004 оноос яригдаж эхэлсэн төсөл 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлцэл хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэв.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэх юм.
Алдагдсан боломж:
Дээрх гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх байсан.