Э.Цэндбаатар Жордан Уайттай тулалдана
Уржигдар 12 цаг 28 мин

Өнгөрсөн бямба гарагт /2025.02.15/ Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан МУГТ Э.Цэндбаатар, Педро Родригес нарын тулаан болж, Э.Цэндбаатар 6-р үед илт давуугаар ялсан билээ. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард АНУ-ын Лос- Анжелес хотноо Жордан Уайттай тулалдах аж.

 

Жордан Уайтын хувьд 1997 онд төрсөн, 2015 онд мэргэжлийн боксын карьераа эхлүүлж, 19 тулаан хийснээс 18-д нь ялж байжээ.

Жордан Уайт чансаагаар дэлхийд 20, АНУ-д зургаадугаарт бичигдэж байгаа бол МУГТ Э.Цэндбаатар 26 дугаарт жагсаж байна.

Shuud.mn
Сонин хачин