
Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ) өнөөдөр /2025.02.18/ хуралдах чигтэй байна. Хэрэв хуралдвал 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх аж.
Санхүүгийн жил өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болж, жилийн эцсийн тайлан энэ сарын 9-нд гарчээ. Улмаар ТУЗ хуралдах буюу ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх хугацааа маргааш дуусаж буй.
- "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг,
- 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон байдаг.
- 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдаж буй. Эхний ээлжийн 135 мянган төгрөгийг оны өмнө олгосон билээ.