Цагаан сараар менингококкт халдвар эрс нэмэгдэнэ
2025-02-17

 

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг. Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг.

Судалгаанаас үзвэл манай улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна.

 

Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг.

Shuud.mn
Сонин хачин
За битгий худал мэдээлэл тараа
2025-02-17
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ, ЦАГААН САРААР БЯЦХАН ҮРСИЙГ ЭРСДЭЛЭЭС САЙН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МАСКИЙГ САЙТАР ЗҮҮЛГЭЭГЭЭРЭЙ.
2025-02-17