Дэлхий даяар цахим валютад зохицуулалт хийх нь анхаарах ёстой сэдэв болж байна. Дэлхийн засгийн газрууд болон санхүүгийн зохицуулах байгууллагууд цахим валютын зах зээлийг хяналтандаа оруулах, хэрэглэгчийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч эхэлжээ. Зарим улс орон цахим валютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа бол зарим нь хязгаарлаж, бүр хориглож байна. Тиймээс хэрэглэгчийг хамгаалах үүднээс АНУ болон Европын зарим улсууд цахим валютын биржүүдийг бүртгэх, лиценз олгох, мөнгө угаахтай тэмцэх, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн цахим валютын зах зээлийн хэрэглээний хурдацтай өсөлт нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс зохицуулагчид цахим валютын хэлбэлзэл, зах зээлийн хэмжээ, санхүүгийн системтэй харилцах харилцааг хянах замаар эрсдэлийг бууруулах ёстой гэж үзжээ. Үүнээс гадна цахим цахим валютын арилжаа, хөрөнгө оруулалтын татварын зохицуулалт нь олон улсын хэмжээнд тодорхойгүй хэвээр байгаа тул олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж UBS-ийн шинжээчид онцоллоо.
Уншиж байна |