УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын гишүүний хувиар 15 аймагт ард иргэдтэй уулзахад цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтэрч нэмэгдсэн нь тэдний амьжиргаа, аж үйлдвэрлэгч, ЖДҮ, өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнд тусаж, зарим нь хаалгаа барихад хүрч аюултай байдал үүслээ. Энэ нь ажилгүйдэл, үнийн хөөрөгдөлд онцгой нөлөөлж байна. Тиймээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороо, Эрчим хүчний зохицуулах хороонд ханджээ. УИХ-аар батлагдсан үнэ тарифаас нэмэгдүүлж өсгөж байгааг яаралтай таслан зогсоо. Хэрэв үгүй бол Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний үндэсний хороонд хариуцлага тооцно. Цахилгааны үнийн талаар УИХ-ын чуулганд төсвийн тухай хууль хэлэлцэж байхад энэ талаар олон удаа хэлж сануулж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмнэ гэдгийг хэлсэн.
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлнэ.
Айл өрхүүдийн цахилгааны үнэ тариф
Аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тариф
Хэрвээ хоёр тарифт тоолууртай бол
Хэрвээ гурван тарифт тоолууртай бол
Дээрх үндсэн тариф дээр суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж бүхий 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамдаа 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж тооцож буй.
Дээрх байгууллагууд үүнд яаралтай арга хэмжээ авч, үндэслэлгүй нэмсэн тарифууд байгаа бол мэдээллээ ирэх сарын 1-ний дотор өгөх ёстой гэдгийг албан бичгээр мэдэгдсэн байна.
300 мянган төгрөг цахилааны төлбөртөө төлж байсан айл өрх 1 сая төгрөг төлж байна гэнэ.
Уншиж байна |