''Эрдэнэт үйлдвэр'' ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн М.Жамбал гэсэн гурван хүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Ж.Ганзориг, М.Жамбал нар албан тушалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Уг нь тэдэнд холбогдох хэргийг АТГ-аас 2024 оны аравдугаар сард нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлж байсан.
Анх Ж.Ганзоригийг менежер н.Марал-Эрдэнийн хамт 2021 оны гуравдугаар сард АТГ-ынхан шалгаж эхэлсэн байдаг. Улмаар 2023 оны намар яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтанд хүргүүлж байжээ. Гэвч шүүхийн босго давуулалгүй нэмэлт ажиллагаа хийлгэх болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. 2021 онд Ж.Ганзоригийг ''Эрдэнэт үйлдвэр'' ТӨҮГ-аас 2019 онд алхан бутлуур худалдан авах тендер зарлахад албан тушаалаа ашиглан нөлөөлж, танил талынхаа ''Икс вай зэт'' компанийг шалгаруулж, байгууллагадаа 257 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн.
Уншиж байна |