Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоол, НИТХ-ын 11/33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1249 иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлэхээр тусгажээ.
Иргэн та өөрийн эзэмшиж буй газраа энэ оны төлөвлөгөөнд туссан эсэхийг www.egazar.gov.mn цахим хуудасны батлагдсан төлөвлөгөөнүүд хэсгээс тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сонгон харах боломжтой.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт иргэдэд өмчлүүлэх боломжтой байршлын саналуудыг хороо тус бүрээр танилцуулж байна.
Уншиж байна |