ОХУ-ын Камчатскийн хязгаарт коронавирусийн эсрэг биет үүссэнийг гэрчлэх лавлагаа өгч эхэлжээ. Регнум агентлагийн мэдээлснээр энэ лавлагаа нь үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд шаардлагатай QR код авахад шаардлагатай гэнэ.
Эх сурвалжийн мээдэлснээр, үйлчлүүлэгч хүсэлт гаргаснаар эсрэг биетийн тодорхой хэмжээнд үүссэн гэдгийг батлах лавлагааг олгох бөгөөд төлбөртэй байх гэнэ. Энэ үйлчилгээг коронавирусийн халдвар авсан ч эмчид хандаагүй, гэрээр эмчилсэн хүмүүс авах боломжтой гэнэ.
Энд дуулгахад, ОХУ-ын олон бүс нутагт вакцин тариулаагүй болон халдвар аваад эдгээгүй хүмүүсийг тусгаарлах журам үйлчилж байгаа юм. Тэднийг гэрээсээ гарахдаа тусгай апликейшнээр дамжуулан зөвшөөрөл авахыг шаардаж байгаа юм. Харин Камчатк зэрэг зарим бүс нутагт эсрэг биет үүссэнийг гэрчлэх лавлагаа өгч эхэлсэн бөгөөд эмнэлгийн тусламж аваагүй ч коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, эсрэг биет ихээр үүссэн хүмүүс Орост олон байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |