ОХУ-ын “Ротек” группын Уралын турбины үйлдвэр Монголд цахилгаан станцын уурын турбины засвар үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгаа тухай РИА новости агентлаг мэдээлжээ.
Өмнө нь, тавдугаар сарын 29-ний өдөр “РОТЕК” Хувьцаат нийгэмлэг болон “Уралын турбины үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Михаил Лифшиц Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм. Уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев нар байлцжээ.
Уулзалтын үеэр Михаил Лифшиц ойрын саруудад ДЦС-4-д уралын шинэ турбин угсрахаар бэлтгэж байгаа талаар болон хоёр жилийн дотор энэ станцад дөрвөн шинэ турбин угсарч суурилуулахаар төлөвлөж байгаа талаар ярьсан байна. Түүнчлэн Уралын турбины үйлдвэр Улаанбаатарын ТЭЦ-3 станцыг шинэчлэхээр төлөвлөж байгаа талаар онцолжээ.
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монголын эрчим хүчний байгууллагууд улс орныг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой болох юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |