Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан. Тэд өнөөдөр /2017.03.24/ тангараг өргөлөө.
Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жудо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан. Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод буй. Тэд тангараг өргөлөө.
Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.
Харин “Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллахаар дараах 20 дасгалжуулагч тодроод байна.
Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцлоо.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |