С.Болд: Туслах малчдыг үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад багтаана
2022-08-31

 

“Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлж байна. Хурлыг нээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан үг хэлэв.

 

Дараа нь ХЭҮК-ын гишүүн, төслийн захирал Х.Мөнхзул илтгэл тавьж, туслах малчид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах шаардлагатайг онцлов. Тэрээр туслах малчдыг чадавхжуулах төслийг удирдан ажиллажээ.

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: 


Малчдын жендерийн асуудал ноцтой хэмжээнд хүрсэн. Төслийн хүрээнд бид 140 сургагч багш бэлдлээ. Тэд гэр бүл, эрүүл мэндийн, хүний эрхийн сургалтуудыг нутагтаа хийнэ.

Томоохон хүний нөөц бэлдлээ. Дөрвөн аймгийн 12 сумын иргэд хамрагдсан. Би гурван аймагт очиж ажилласан. Хүний эрхийн үндэсний комисс идэвхтэй ажилласанд баярлалаа. Бид 330 сумын эмэгтэйчүүдийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна.  Хөдөлмөрийн хуулийг танилцуулах шаардлагатай.  Сайн хууль гарсан ч иргэд мэдэхгүй байна.  Цаашид энэ төсөл дөрвөн аймгаар хязгаарлагдалгүй тэлэх ёстой.    

 

 

Төслийн зохицуулагч С.Болд: 

 


"Эмзэг, эрсдэлт бүлэг болох туслах малчид руу бид чиглэсэн. Тэдэнд  зөвлөгөө өгч, сургалтад хамрууллаа, судалгаа хийв. Туслах малчдын хүний эрхийн түүвэр судалгааг анх удаа хийлээ.

Тэдний амьдралын нөхцөл, хүний эрхийн хэрэгжилт, цалин, ажил-амралтын цагийг нарийвчлан гаргасан юм. Туслах малчдын ажлын байрны тодорхойлолт гарган, үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад багтаах санал гаргав. Энэ дагуу ХНХЯ бидний саналыг шийдвэрлэсэн.    

Туслах малчдын гурван хүүхэд тутмын хоёр нь ээж аавдаа тусалдаг, үнэгүй хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчдын талаар анх удаа тусгасан ч тэд энэ талаар мэдэхгүй байна. Сургалтыг хувь хүний хөгжил гэх мэт найман сэдвээр 400 хүнд явуулсан, сургалтын гарын авлагаа 300 хувь хэвлүүлэв. Зорилтот бүлгийнхээ 60 хувьд хүрсэн.

Туслах малчдын мэдээллийн санд ойр ойрхон өөрчлөлт ордог, туслах малчид хот руу шилждэг, цэрэгт явсан гэх мэтээр тоо нь байнга өөрчлөгддөг юм байна. Туслах малчдаас гадна үндсэн малчидтай мөн хамтран ажилла шаардлага гарсан. Тэдэнд туслах малчинтай хөдөлмөрийн ямар харилцаанд орох талаар танилцуулав. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нь үндсэн болон туслах малчны аль алинд ашигтай юм. Учир нь үндсэн малчин хохирсон тохиолдлууд ч бий" гэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин