Бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн бүх сурах бичиг шинэчлэгдэнэ.
"Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр нэг, хоёрдугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гаргаж, сурах бичгийн тохирцыг нь тааруулах ажлыг хийж байна.
Ингэснээр, бага ангийн сурагчид есөн төрлийн хичээл үзэхээр тоог нь цөөрүүлсэн. Хоёрдугаар ангиас нь унших бичгийн хичээл, гуравдугаар ангиасаа англи хэл үзнэ, компьютерын ухаан орж эхэлнэ.
Шинэ хөтөлбөр, сурах бичиг боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байгаа гэв. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги болон 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг хийж эхэлнэ. Бага сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлсний дараа дунд сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлнэ. Хими, физик, математик, биологийн хичээл заавал орно. Бага сургуулийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг нь амин сүнс нь гэгддэг. Тиймээс сурах бичгийн зургийг мэргэжлийн Монгол зураачдаар зуруулахаар төсвийг нь шийднэ. Өнөөдөр туршилтаар тохирцыг нь харж 27 сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын явцад сурах бичгийн зургийг интернэтээс татсан тохиолдол гарсан. Цаашдаа энэ асуудал байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн бүтээлийг ашиглана. Агуулгын хувьд ажиглах, унших дасгал түлхүү орж ирэх юм байна.
Уншиж байна |