Энэхүү түншлэл нь “Apple”-ийн Хятадын зах зээл дэх хиймэл оюуны стратегийг тодорхойлох чухал алхам болох юм.
Хятад улс хиймэл оюунд чанга хяналт тавьдаг тул арилжааны зориулалтаар ашиглахад тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж. Мөн зохицуулалтын дагуу хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчид Засгийн газрын шаардлагад нийцээгүй контентыг устгах үүрэгтэй.
Тиймээс “Alibaba”-тай хамтрах нь “Apple”-д тус улсын дотоод дүрэм журмын шаардлагыг хангах боломж олгох төдийгүй Хятадын хэрэглэгчдэд тохирсон хиймэл оюуны шийдлүүдийг хөгжүүлэхэд туслах юм.
Уншиж байна |