Төмөр замын хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурна
Өчигдөр 10 цаг 46 мин

Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээрт хоёр улсын Засгийн газар өнөөдөр /2025.02.14/ гарын үсэг зурна.  Засгийн газрыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарт  гэрээнд гарын үсэг зурах юм. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил эхэлмэгц бусад боомтуудын холболтыг давхар шийдэхээр ярьж буй. Монголын талаас хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компаниар хийлгэх үү эсвэл тендер зарлах уу гэдгийг урд хөрштэйгөө ярьж шийднэ.

Хил холболтын төмөр замын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой бэлнээр төлнө. Үүнд 979 тэрбум төгрөг шаардлагатай.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холбоход 10.3 км замыг шинээр тавина. Урд хөршийн шинээр тавих зам ердөө 300 метр, харин манайх хил хүртэл 10 км зам тавина. Ингэхдээ 1.4 км урт хос төмөр зам бүхий гүүрэн байгууламж барина. Гүүрэн байгууламж нарийн, өргөн царигтай барьж, хоёр төмөр замын төгсгөлд ачиж, буулгах терминал барина. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын барилгыг нэг гүйцэтгэгчээр, нэг зураг төслөөр эхлүүлж дуусгая гэдэг тохироотой. 

Засгийн газраас өргөн барьсан төсөлд, 

БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талууд оролцохгүй гэжээ. Ингэхдээ эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй, гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох,

2025-2029 онд жил бүр 27сая тонн,

2030 оноос жилд 20 тонноосбуурахгүй нүүрс нийлүүлнэ. Ингэхдээ нүүрсний гэрээний үнийг тогтоохдоо хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд өмнө нь хийгдсэн гэрээний нөхцөлийг жишиг болгон урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа, харилцан тохиролцсон аргачлалд суурилсан байхаар төсөлд тусгасан. 

Гэрээний онцлох заалтууд, 

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх
  • Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах
  • Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээрийн протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг хийх үедээ баримтлах чиглэл тодорхой болно. 

Shuud.mn
Сонин хачин
Alexander Userelu:
Lost Recovery Masters They are Here To Help you Recover Your lost or stolen Cryptocurrency Lost Recovery Masters is a service that specializes in helping individuals and businesses recover lost or stolen cryptocurrency. Their team of experts likely have experience and tools to assist with cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. If you are in need of assistance with recovering your lost or stolen cryptocurrency, Lost Recovery Masters may be able to help you navigate the process. It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
2025-02-15