ДНБ $10 мянгад хүрэх боломж...
22 цаг 7 мин

Технологийн эрин зууныг туулж байгаа улс орнууд өөрт байх нөөц бололцоог ашиглан, стратегийн бүхий л салбарт өөрийн нөлөөллөө тогтоож, хиймэл оюунаар өрсөлдөж, супер комьпютер хөгжлийг шат ахиулахаар тэмцэлдэж байгаа нь “геостратегийн шинэ шилжилт” явагдаж байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй болоод, хөгжиж буй орнууд эдийн засгийн бодлогоо чухал ашигт малтмалын салбар руу, тэр тусмаа технологийн эрин зууныг урагшлуулах газрын ховор элемент рүү чиглүүлж байгаа нь “хэнд нөөц байна” тэр улс өөрийн байр суурийг бэхжүүлэх үе дээр ирснийг ойлгож буй үйлдэл юм. 

Монгол Улсын хэмжээнд нийт  газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байгаа. Уг мэдээллээр бид дэлхийд 15-д эрэмблэгддэг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос олох орлого манай улсын экспортын орлого, ДНБ-д бодит хувь нэмрээ оруулах учиртай.

Халзан бүрэгтэй төсөл гэж юу вэ?

Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол Улсад байгаа 5-6 газрын ховор элементийн төсөл, 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд одоогоор хийгдээд байгаа. Тодруулбал Халзан бүрэгтэй төслийг “Mongolian National Rare Earth Corp” ХХК хэрэгжүүлж байна. Халзан бүргтэй төсөл 2022-2023 оны урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлд зориулсан хайгуулын ажил хийсэн байдаг. Яг энэ хайгуулын ажлаар нөөцөө нэмэгдүүлжээ. Үүний дараа банкны буюу үндсэн ТЭЗҮ-ийн ажилд зориулж хайгуул хийх гээд бэлтгэл ажлаа хангаж байсан ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа. Харин ТЭЗҮ-г өнгөрсөн оны 10 дугаар сарын дундаас эхлүүлж, нийтдээ 20 сарын хугацаанд хийнэ гэж төлөвлөж байсан.

Тэгвэл эсэргүүцлийн хамгийн том шалтаг болсон Байгаль орчны нөлөөллийн тайланг 2023 оноос эхлэн хийсэн бөгөөд хамгийн багадаа 8 улирлын турш хийж 2026 оны эхний улиралд эцсийн ТЭЗҮ-тэй хамт дуусна гэж тооцоолсон. Ингээд ТЭЗҮ дуусаж Монголын эрдэс баялгийн зөвлөл батлавал барилгын ажлыг 2026 оноос эхлүүлж, 24 сарын хугацаанд бүтээн байгуулалт явагдана. Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2029 оноос жигдэрнэ гэж тооцоолж байна. Ийм л шат дарааллаар явах төсөл. Төслийн хүрээнд Австралийн 3-4 лабораторид 1 тонн дээж хийж туршсан. Харин 2025-2026 онд 50-60 тонн дээж хийж туршихаар төлөвлөж байна. Мэдээж манай хувийн хэвшлийнхний хувьд төслийг дангаараа хийнэ гэдэг боломжгүй. Тиймээс ТЭЗҮ дуусахаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэхээр төлөвлөж байна. Ингэснээр ажлын байр нэмэгдэхээс эхлээд Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөх нь нэмэгдэнэ.

Манай хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлж ДНБ-ийг 10 мянган ам.доллар давуулна гэдэг зорилт тавьсан. Энэ бол маш том тоо. Энэ зорилт биелж гэмээнэ дундаж монгол хүний цалин, орлого нэмэгдэж бид скандинавын иргэд шиг амгалан тайван хүнээс гуйлгүй амьдарна гэсэн үг. Тэгвэл энэ зорилтыг бодитоор биелүүлж чадах цор ганц салбар нь уул уурхай. Үүнтэй ямар ч эдийн засагч маргахгүй. Тэр тусмаа Монголын уул уурхайн салбар өргөжиж, төрөлжилж байж л нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх боломжтой. Өөрөөр бол нүүрсээ дангаар нь экспортолж байгаа цагт энэ зорилтыг мөрөөдөөд хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр эрэлт өндөр байгаа газрын ховор элементийн төслүүд тэр дундаа одоо хайгуулаа явуулж буй Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжвэл засгийн газрын зорилт бодит болох боломж бий.  

Хэрэв Халзан бүрэгтэй төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр ашгууд бий болно.

Нэгдүгээрт, ДНБ нэмэгдэнэ, экспорт өснө. Өөрөөр хэлбэл газрын ховор элементийн экспорт нь Монголын уул уурхайн экспортын шинэ эх үүсвэр болно гэсэн үг. Учир нь дэлхийн зах зээлд газрын ховор элементийн үнэ өндөр. Жишээлбэл, неодим, диспрозий, тербий зэрэг элементүүд нь 1 кг нь хэдэн зуун ам.доллараар үнэлэгддэг. Хэрэв Монгол жилд 50,000 тонн газрын ховор элемент олборлож, экспорт хийнэ гэж тооцвол нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой.

Хоёрдугаарт, шинээр ажлын байр бий болно. Үүнд, Уурхайн олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, судалгаа, менежмент зэрэг салбаруудад ажлын байр шинээр бий болно. Ингэснээр Баруун бүсийн, Ховд аймаг, орон нутгийн хөгжлийг хурдасгаж, бизнесийн шинэ боломжууд нээгдэнэ.

Гуравдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Тухайлбал АНУ, Европ, Япон зэрэг улсууд Хятадын газрын ховор элементээс хамааралтай байдлаа бууруулах сонирхолтой тул Монголын төслүүдэд хөрөнгө оруулах магадлалтай. Үүнд зөвхөн гадаадын томоохон уул уурхайн компаниуд гэлтгүй технологийн компаниуд болох Tesla, Apple, General Motors хамтрах боломж бий. Эдгээр компаниудын хөрөнгө оруулалт 1-3 тэрбум ам.доллароор хэмжигддэг шүү дээ. Газрын ховор элементийн нөөцтэй улс орнуудын хувьд газрын ховор элементийг олборлохдоо нэг бол төрийн өмчит компаниудаараа эсвэл хувийн хэвшлийн компаниудад боломж олгоно. Ингэснээр хувийн хэвшил нь олон улсын компаниудаас хөрөнгө оруулалт татаж инженер, технологийн туршлагыг нэвтрүүлдэг. Эсвэл бүр холбоот консорциум хэлбэрээр хамтарч ажиллах нь ч бий. Ийм тохиолдолд талууд хамтын ажиллагаагаар газрын ховор элементийн төслийг хэрэгжүүлэх замаар олон улсын хамтын ажиллагаа, технологийн шилжилт, санхүүгийн дэмжлэгийг татдаг гэсэн үг.

Дөрөвдүгээрт, Монгол улсад дэд бүтэц, боловсруулах үйлдвэрүүд хөгжих боломжтой болно. Мэдээж уул уурхайн ашигт малтмалын салбарт олборлоод зарах биш, баяжуулалт, боловсруулалт хийх нь чухал. Газрын ховор элементийн нөөцтэй орнууд боловсруулалт руу аль хэдийн ороод байгаа. Хэрэв ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж газрын ховор элементийн баяжуулах болон боловсруулах үйлдвэр Монголд баригдлаа гэж тооцвол нэмүү өртөг шингэж, ашиг 2-3 дахин нэмэгдэнэ. Яг одоо Малайз улс стратегийг баримталж, дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээн экспортлох бодлогод шилжихээ мэдэгдсэн. Энгийнээр тайлбарлавал, бид ирээдүйд газрын ховор элементийн зөвхөн түүхий хүдэр экспортлох биш, газрын ховор элементээрээ соронз, баттерей, өндөр технологийн бүтээгдэхүүний эд анги үйлдвэрлээд экспортолвоос ашиг орлого өндөр байх боломжтой гэсэн үг. Хөгжиж буй орнуудын сайн жишиг бидний эргэн тойронд олон байна.  

Тавдугаарт, Манай улсын төсөвт төвлөрөх татвар нэмэгдэнэ. Яаж гэж үү? Тэгвэл уурхай ажиллаж, олборлолт эхэлснээр, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу (АМНАТ), Орлогын албан татвар, Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл хувь хүний орлогын албан татвар, Байгаль хамгааллын төлбөрөөс улсын төсөвт жилийн 200-500 сая ам.доллар төвлөрөх боломжтой. Миний онцолсон 5 зүйлээс гадна онцлох нэг боломж бий. Энэ бол Геополитикийн ач холбогдол, эдийн засгийн хараат бус байдал. Үүнд Халзан бүрэгтэй төсөл хэрэгжвэл Монгол Улс газрын ховор элементийн томоохон тоглогч болох боломжтой.

Ялангуяа Хятад, АНУ, Европ, Япон гэх мэт зах зээлд нийлүүлэлт хийх стратегийн чухал улс болно. Ингэснээр Монголын эдийн засгийн хараат бус байдлыг нэмэгдүүлж, олон улсын анхаарал илүү ихээр татах давуу тал болно.

Тиймээс Монгол Улс Халзан Бүрэгтэй төслийг зөв удирдаж, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, боловсруулалт хийх нь чухал. Энэ нь зөвхөн эдийн засаг төдийгүй улс төр, гадаад харилцаанд чухал нөлөөтэй тул бодлогоо ухаалгаар боловсруулах хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадвал Монгол Улсын стратегийн үнэ цэн нэмэгдэнэ. Монгол зөвхөн уул уурхайн  экспортын улс биш, стратегийн түншлэлд чухал орон болно. Бүр цаашлаад Монгол гуравдагч хөршүүдтэй газрын ховор элементийн худалдаа эхлүүлбэл эдийн засгийн хувьд Хятадтай харилцах тэнцвэрийг нэмэгдүүлэх боломжтой гэж барууны судлаачид үзэж байна. Гэхдээ Хятадын зах зээл Монголд хамгийн ойр, хамгийн хялбар нийлүүлэлтийн гарц тул Хятадтай зөв харилцаж, ашигтай гэрээ байгуулах нь том сорилт болно. Сорилт нь мэдээж Хятадын хувьд монопол байдлаа хадгалах ашиг сонирхолтой тул энэ зах зээлд Монголыг оролцуулах сонирхол бараг байхгүй. Гэвч бид бие даасан бодлогоо ухаалаг хэрэгжүүлбэл гадны ашиг сонирхлоос ангид байх бололцоо ч бий.

Орос-Монголын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

ОХУ өөрөө газрын ховор элемент ихтэй улс боловч ихэнх нь Хятадаар дамжиж худалдаалагддаг. Тиймээс Оросын хувьд ч Монголыг газрын ховор элементийн салбарт тоглогч болох замд төдийлөн таатай хандахгүй. Ер нь сул тал нь бол хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг аль алиныг нь хөндөнө гэсэн үг. Гэхдээ давуу тал нь АНУ, Европ, Япон, Энэтхэг зэрэг улсуудтай илүү ойр эдийн засгийн түншлэл үүсгэнэ. Энэ бол гадаад харилцааны тэнвцэрээ хадгалах гол зам.

Ингээд төгсгөлд нь Монгол улсын мааньд хувьд Геополитикийн эрсдэл, болгоомжлох зүйлс бий. Энэ бол нэг улсад хэт хамааралтай гэрээ хийхгүй байх. Жишээ нь, зөвхөн Хятад, зөвхөн АНУ-д нийлүүлээд эхэлбэл бид хүчний тэнцвэрээ алдана.  Дараагийн асуудал нь Байгалийн баялгийг зөв менежменттэй ашиглахгүй бол улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Үүнийг бид олон жишээнээс олж харж байгаа ч сайн жишиг нь илүү их бий.  Мөн байгаль орчны асуудал. Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтаас үүдэлтэй хог хаягдал их байдаг тул зөв зохицуулахгүй бол олон улсын шүүмжлэлд өртөх магадлалтай. Гэвч аливаа төслийн ТЭЗҮ-д энэ асуудал бүрэн тусгагдсан байдаг.

Shuud.mn
Сонин хачин
Alexander Userelu:
Lost Recovery Masters They are Here To Help you Recover Your lost or stolen Cryptocurrency Lost Recovery Masters is a service that specializes in helping individuals and businesses recover lost or stolen cryptocurrency. Their team of experts likely have experience and tools to assist with cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. If you are in need of assistance with recovering your lost or stolen cryptocurrency, Lost Recovery Masters may be able to help you navigate the process. It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
2025-02-15