Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Багшийн хөгжлийн ордон” цахилгаан шат шатаж байна гэсэн дуудлага 2019.04.20-ны өдрийн 12:57 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:01 цагт очиж, тус төвийн газар дундын давхарын цахилгаан шатны хөндийд гал гарч байсныг 30 минут ажиллаж унтраасан. байна.
Нэмэлтээр мөн тус ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 10 ажилтныг утаажилтын бүсээс гаргажээ.
Г.Сүрэн
Уншиж байна |