![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/timthumb.php_.jpg)
1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Алт" хөтөлбөрийг зогсоосон гэдгийг Засгийн газар албан ёсоор зарлахыг УИХ-ын гишүүд шаардсан юм. Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы 2011 оны аравдугаар сарын 14-ний өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нараас Ерөнхий сайдад тавьсан “Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан Алт хөтөлбөрийн биелэлтийн талаарх асуулга”-ын хариуг сонссоны дараа ингэж шаардсан юм.
УИХ-ын гишүүдийн хувьд анх батлагдаж байсан зорилго нь хангаллтай хангалтгүй хэрэгжиж байгаль орчныг хангалттай бохирдуулсан энэ хөтөлбөр одоо дуусах цаг болсон Засгийн газар нэг ажил эхлүүлээд эргээд хяналт байдаггүй, хэзээ дуусах нь тодорхойгүй орхидог. Энэ хөтөлбөрөөс болж үүссэн нөхцөл байдал, алдааг зогсоохын тулд урт нэртэй хууль боловсруулан баталсан. Гэвч хуулийн хэрэгжилт туйлын муу байгаа. Сайдын хууль хэрэгжиж байгаа гэснийг сонсоход ямар нэг гэрэл гэгээ гарах нь гэж бодож байна.
Шороон ордны асуудал өнөөдөр хамгийн хүндрэлтэй байна. Шороон ордны үйл ажиллагааг зогсоосон гэдэг боловч харин ч илүү нэмэгдсэн. Ам ажил хоёр зөрүүтэй байж болохгүй. Энэ хөтөлбөрийг баталснаар алдагдалд оров уу, ашигтай байв уу. Төсөвт оруулдаг мөнгөтэйгээ харьцуулвал гамшиг болоод байна. Ялануяа шороон орд бол байгаль орчинд маш их хорлонтой үйл ажиллагаа явуулдаг. Урт нэртэй хууль бол бүдүүлэг аргаар алт олборлож болохгүй, шороон ордуудыг хаа гэсэн хууль. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцвол төсөвт оруулсан мөнгө алдагдалтай гарна. Сүүлийн 5 жилд 70 орчим тэрбум төгрөг төсөвт орсон байна. Хүнд даацын техник явуулснаар зам эвдэгдэж маш их хохирол учир байна хэмээн асуулгад хариулт өгсөн Д.Зоригт сайдыг хатуу үгээр булсан.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн хэлж, шүүмжилж байгаагаар алт олборлож эдийн засгаа тэтгэдэг, ажлын байр нэмэгдүүлдэг, орлого олдог байдал ард үлдсэн болж байна. Тиймээс алтны шороон ордуудыг хааж Алт хөтөлбөр дууссан гэдгийг албан ёсоор зарлах болж байна. Энэ саналыг сонссон алт олборолгч аж ахуйн нэгжүүд таатай хүлээж авахгүй байх.
1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь алтны жижиг, дунд шороон ордуудыг нээн олборлож, алтны салбарыг, эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх явдал байв. Хөтөлбөрийн гол үр дүн нь, -алтны салбар нь уул уурхайн салбарын нэг гол бие даасан салбар болон хөгжиж, улсын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд бодитой түлхэц болсон, ажлын байр шинээр бий болж, үндэсний мэргэжилтэй ажилчдын тоо нэмэгдсэн, алтыг барьцаалах, хадгалуулах болон худалдах хэлбэрээр ашиг олох боломж бүрдэж, алтны салбараас улсын төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдсэн, алтны хайгуулын ажилд хувийн хэвшлийн хөрөнгөөр нөөц өсгөх боломж бүрдсэн.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/11c1416a2ede3eb6big.jpg)
Алтны хайгуул, олборлолтын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлсэн, орон нутгийн дэд бүтэц, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн хэмээн салбар хариуцсан сайдын хэлсэн зүйлийг хэлнэ. Тэгэхээр сэтгэлийн хөөрлөөр алт олборлогчдын ажиллагааг зогсоож болохгүй. Үнэхээр цаана нь олон мянган хүн амьжиргаагаа залгуулж өнөөдрийг хүртэл амьдарч эхэлсэн. Нэг л өдөр гарыг нь хоосолж, жалганд нь үлдээвэл үймээн самуун дэгдэхийг ч үгйсгэхгүй.
Алт хөтөлбөр дууссан, зогссон гэдгийг зарлах аман үүрэг аваад байгаа Засгийн газар асуудлыг эв зүйгээр, иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүйгээр шийдэх болж байна. Оюутолгой, Тавантолгой, сонгуулийн амлалт гээд дараалсан олон толгойны өвчинд бас нэг дарамт нэмэгдэж байна.
Ц.Ургамал