''Чингис хаан'' нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
2 цаг 3 мин

 

''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас нисэхээс хот руу чиглэх иргэд Төв аймгийн замаар хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. 

 Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж, цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

✅ “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаагаад байна.

✅ Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулжээ. 

Shuud.mn
Сонин хачин