Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн мэдээ, мэдээлэлдээ Шунхлай группийг Таван толгойн орд, “Энержи ресурс” ХХК-д хувьцаа эзэмшдэг, нэр бүхий УИХ-ын гишүүнээр дамжуулан улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна гэх зэргээр илт худал гүтгэж, бизнесийн болон хувь хүний нэр хүндэд удаа дараа халдаж буйд харамсаж байна.
Шунхлай групп нь дээр дурдсан шиг уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй бөгөөд Шунхлай групп түүний хөрөнгө оруулалттай компаниуд аливаа хууль бус үйл ажиллагаанд огт оролцдоггүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдье.
Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, хууль ёсыг чандлан сахиж, нийгмийн хариуцлагаар манлайлж ирсэн хамт олон бөгөөд бидний үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл цаашид түгээхгүй байхыг нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсээс шаардаж байна" гэжээ.
Уншиж байна |