Дээрх 6 албан тушаалтныг томилохоор нэр дэвшүүлсэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Цемент шохой” ТӨХК, Дорнод аймгийн Гурванзагал сум, Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн удирдах албан тушаалтнуудад хариу албан бичгийг хүргүүллээ. Эдгээр албан тушаалтнуудын хувьд тухайн томилогдохоор нэр дэвшсэн байгууллага, салбар нэгжид өөрийнх нь хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр нь ажиллаж байгаа, улмаар нэр дэвшигч нь томилогдох байгууллага, салбар нэгжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд үүсгэн байгуулсан, уг хуулийн этгээдийн удирдах бүтцэд бүртгэлтэй байгаа нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна.
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд хамаарч хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахаас гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянаж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гарган томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг.
Уншиж байна |