Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5 мянган төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй.
Хүндэтгэх шалтгааны улмаас нийслэлд 48 цагаас дээш байсан тохиолдолд хураамж авахгүй шийдвэр хоёрдугаар сарын 15-аас хэрэгжинэ.
Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.
Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн,
Оршуулгын зан үйлд оролцох шалтгаанаар нийслэлд 14 хоногоос илүүгүй байрласан,
Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан,
Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан шалтгаанаар ирсэн бол 5 мянган төгрөгийн хураамж төлөхгүй. Гэхдээ эдгээр шалтгааныг нотлох баримттай байх шаардлага тавина.
Уншиж байна |