Өнгөрсөн амралтын өдрүүдэд төрөлжсөн захууд мах авах гэсэн олны хөлд дарагджээ.
"Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын зах дээр үхрийн гуяны цул мах 21-24 мянган төгрөг хүрч байгаа бол үхрийн ястай мах 17.500 төгрөг, үхрийн хаа, сээрний цул мах 19.500 төгрөгийн үнэтэй байна.
Харин адууны ястай, ясгүй мах нэг кг нь 11.500 төгрөг бол хонины ястай мах 15.000, хонины цул мах 16.000 төгрөгийн үнэтэй.
Ямааны ястай мах нь нэг кг нь 13.000 төгрөг, тэмээний мах 13.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Чанартай махнууд өглөө эртдээ шилэгдэж, өдрийн 11 цагаас хойш ихэвчлэн жижиглэнгийн үнээр махаа ченжүүд борлуулж байна.
"Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын зах дээр хамгийн их эрэлттэй үхрийн гуяны цул мах 21-24 мянган төгрөг хүрч байгаа бол үхрийн ястай мах 17.500 төгрөг байна.
Уншиж байна |