Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 02-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн болон хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ