''Чайна Энержи''-д нүүрс олборлох нь чухал

21 жил гацсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэдхэн хоногийн дараа зурагдана. /2025.02.13-15/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бусад гишүүд энэ сард /2025.02.13-15/ БНХАУ-д айлчилна. Уг айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг талууд хамтран барих хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэнэ. Хэлэлцээрээр төмөр замын хил холболтоос гадна нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн том асуудлыг ч нугалах юм.
Улмаар Засгийн газар хоорондын гэрээ үзэглэгдсэний дараа үнээ тохирно, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Гэхдээ Хятадын тал төмөр замын хил холболт гэхээсээ илүү нүүрсний гэрээг чухалчилж буй нь нууц биш. Монгол Улсын Засгийн газар Бор тээг, Ончхараат гэсэн ордуудад олборлолт хийх тендерт өнөөг болтол гүйцэтгэгч шалгаруулаагүй нь ч учиртай. Шалтгаан нь ч төмөр замын хил холболтыг барихаар болсон хэлэлцээрийн дараа ил болсон юм. БНХАУ-ын тал төмөр замын хил холболтыг чинь зөвшөөрье, харин бид нүүрсээ ам үнээр авна, Бор тээг, Ончхараат ордуудаас олборлолтоо өөрсдөө хийнэ гэх шахалт. Тиймдээ ч хоёр Улсын Засгийн газар хооронд хийсэн гэрээг маш нууцын зэрэгт оруулсан. Л.Оюун-Эрдэнэ ‘’Чайна Энержи’’-д дээрх хоёр ордоос олборлолт хийх зөвшөөрлийг ''бэлэглэснээр'' төмөр замын хил холболтоо барих барьцаатай.
Чайна Энержи 2041 он хүртэл 247 сая тонн коксжсон нүүрсийг дээрх ордуудаас олборлоно.
Засгийн газрыг огцруулах асуудлын эргэн тойронд сөргөлдөгч талуудын маргаан эрчээ аваад байна. Ерөнхий сайдыг өмөөрөгсөд нь төмөр замын холболтыг шийдвэрлэх гэрээний өмнө огцруулах гэлээ, Энержи Ресурс тэргүүтэй компаниуд эрх ашгаа хамгаалж байна гэцгээж буй. Харин Засгийн газрыг огцруулахыг дэмжигсэд төмөр замын холболтыг дагалдсан Хятадын компанийн нүүрс олборлох арилжих гэрээнүүд Монгол Улсад ашиггүй, Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна хэмээж байгаа нь үнэнээс хол зөрөхгүй. Маргаан дунд нэг сонирхолтой өнцөг бий. Байгалийн баялгаа Хятад руу ашиггүй гаргах эсвэл гаргахгүйн тухай тэмцэл ердөө ч биш. Энэ маргааны цаана урд хөрш рүү хэн нүүрсээ экспортллох вэ гэдэг дээр ширүүхэн тэмцэл өрнөж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ