ЭТТ ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг гурав хувааж олгохоор болсон. Оны өмнө иргэдийн данс руу эхний 121 мянга 500 төгрөг шилжүүлж, үлдэгдлийг нь оны дараа өгнө гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Цаашдаа 1072 хувьцааны ногдол ашгийг өвлийн улиралд тараах бөгөөд инфляц өдөөхгүйн тулд хэсэгчилж олгох юм. Иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг ЭТТ компанийн ТУЗ 2025 оны хоёрдугаар сарын 10-аас хойш хуралдаж шийднэ.
ЭТТ компанийн зүгээс ногдол ашиг тараахад бэлэн болсон гэдгээ мэдэгдэж байгаа ч хуулийн дагуу ТУЗ хуралдаж эцсийн шийдвэрээ гаргах юм.
Уншиж байна |