Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно

Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах үндэслэлээ танилцуулаад долоо хоног өнгөрч буй. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь буюу 32 гишүүн Ч.Лодойсамбуугийн саналыг дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн барих эрх зүйн үндэс бүрдэнэ. Харин одоогоор АН-ын хоёр гишүүн л Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. АН-аас хамтарсан Засгийн газарт зургаан гишүүн ажиллаж буйгаас намын дарга Л.Гантөмөр Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж буй. Л.Гантөмөр бол Засгийн газрын гишүүн гэдгээрээ тангараг өргөж үүрэг хүлээсэн. Кабинетын зарчмаар Засгийн газрын бодлогыг дагаж ажиллах учиртай. Тиймдээ ч Засгийн газрын эсрэг аливаа юм ярьж болохгүй гэсэн үг.  Харин Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн байр сууриа илэрхийлж, Засгийн газрыг огцруулахыг санаачлах, дэмжих ч эрхтэй. Эрхээ эдэлж буй гишүүнд хариуцлага тооцно гэдэг ардчилсан улсад байж болохгүй дарангуйлал гэж үзэх хүмүүс цөөнгүй. Гэтэл АН-ын дүрэм зөрчиж, намынхаа эсрэг дуугарч буй гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ, 2028 онд АН-аас нэр дэвших эрх олгохгүй гэж Л.Гантөмөр хатуу байр суурь илэрхийллээ. АН-ын дүрэмд УИХ-д энэ намаас дэвшиж сонгогдсон бол намын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тэрээр санууллаа. 

АН-ын гишүүд хамтарсан Засгийн газрыг огцруулахаар төрийн ордонд гүйлдэх нь Л.Гантөмөрт таалагдахгүй байгаа ч тэрээр намын хурлаа хийж, үгэнд нь орохгүй яваа гишүүддээ хариуцлага хүлээлгэхээ тэгж их яараагүй бололтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Praise vinny:
SPEAK WITH A LICENSED ALPHA KEY BTC/USDT RECOVERY HACKER As of right now, ALPHA KEY RECOVERY is the only authorized and genuine recovery hacker that I will recommend to anyone in the world for a very good reason. I can't express how grateful I am to them for helping me overcome my depression; they are truly a blessing in disguise. If you have any data recovery concerns, you should contact ALPHA KEY RECOVERY. email: Alphakey@consltant.com WhatsApp: +15714122170 Telegram: Alphakeyhacker Signal: +18622823879 Website :www.alphakeyrecovery.com website: https://dev-alpha-key.pantheonsite.io/
2025-04-05
Зочид:
Л.Гантөмөр бол боловсролтой хүн,харин Ч.Лодойсамбуу эхлээд биеэ засаад төрд орох ёстой байсан юм эрдэм сайн суралцах хэрэгтэй юм. Нас бага байна сайн суралцдаа.
2025-02-17
Naad shodoi chine tsagaan elbegee nariin daalgavraar xudulj bgaa utas shde. Xailuulaach
2025-02-14
yun hariutslaga tootsoh ve ? uuruu namaasaa huugduj bg ym bish uu ?
2025-02-13
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч
2025-02-13
mgl:
маш зөв шийдвэр бн намын эсрэг улс орныхоо эсрэг явж байгаа новшийг зайлуулах хэрэгтэй
2025-02-13
Иргэн:
Лодойсамбуу Юм үзэж, нүд тайлаагүй юм болохоороо УИХ-ын гишүүн болсондоо хөөрч "Баярласан хэрээ бархирав" гэгч болж хөгөө хөлдөө чирч байх шив. Төрийн далбаагаа урж Төрт улсаа доромжилж байсан Ёс зүйн хүмүүжилгүй хүн Төрийн ордонд үймүүлээд. Даруулгатай байгаач. Биеэ засаад Төрөө засдаг юм шүү дээ.
2025-02-13
шалиг завхай шаамийд бас том хариуцлага тооцно шүү
2025-02-13
ajlaa hii chadahgyi bol ynetei gertee suu
2025-02-12
zochin:
arai gej jigdreed ireheer ene neg ergyy setgyylch am ni zagatnaj baidag heryylch yu be. Elbegdorjiin zahiualgaar hediig avaa bol doo.zail
2025-02-12