Э.Болормааг эгүүлэн татах үндэслэл бий
1 цаг 57 мин

 

УИХ-ын гишүүн Э.Болормаа хууль бус хандив авсан уу?

2024 оны сонгуулийн дараа мөнгө тараасан гэх гэмт хэргийн шинжтэй 300 гаруй үйлдэл бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч хэрэг шийдэгдээгүй байна. Миний өөрийн баттай мэдэж байгаагаар 2 ухуулагчийн асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Цаана нь нэр дэвшигчид нь гишүүн болчихсон хууль батлаад сууж байна.

Сонгуулийн дундуур нэр дэвшигчид явцын зардлын тайлан өгч, Үндэсний аудитын газраас нийтэд ил мэдээлэлдэг. Өөрийн ажиллаж байсан тойрогт нэр дэвшигчдийн зардлын тайланг харж байхад Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг олж мэдсэн.

Одоо өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг бөгөөд буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.

Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих боломж түүнд байсан. Гэсэн ч буцаах оролдлого хийгээгүй байна.  

Үндэсний аудитын газар зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Энэ төлөөр өмгөөлөгч Б.Мэргэн ҮАГ-т албан бичиг хүргүүлж байжээ.

 Э.Болормааг эгүүлэн татах ёстой юу?

ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Тодруулбал, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Сонгуулийн тухай хуулиуд асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй. Хийдэл ихтэй байдгаас болоод хууль зөрчсөн нь санал хураалт эхлэхээс өмнө мэдэгдвэл нэр дэвшигчээс хасна гэх заалт байгаа ч нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа мэдэгдвэл яах вэ гэдгийг нарийн зохицуулаагүй. Гэхдээ Үндсэн хуулийн суурь зарчим, холбогдох хуулийн агуулгын дагуу тайлбарлаж хэрэглэвэл гишүүнээс эгүүлэн татах л болж таарна.

Хэрвээ СЕХ ажлаа хийхгүй бол Үндсэн хуулийн цэцийн маргаан болж таарна.

Дээр хэлсэнчлэн эрх бүхий байгууллагаас Э.Болормааг хууль зөрчсөнийг тогтоовол түүнээс гадна аудитын дүгнэлт гаргасан хуулийн этгээд ч хариуцлага хүлээх ёстой болно. Яагаад гэвэл зардлын тайлан гаргаж байгаа нэр дэвшигч өөрийн сонгосон дурын хуулийн этгээдээр аудитын дүгнэлт гаргуулдаг. Э.Болормаа нь яг ямар аудитаар дүгнэлт гаргуулсныг мэдэхгүй ч тухайн байгууллага худал дүгнэлт гаргасан болж таарна. Тэр тохиолдолд зөрчил, магадгүй эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх л ёстой болно.

Shuud.mn
Сонин хачин
Bolormaag erguulen tatax xeregtei
2025-02-12