С.Гал-Эрдэнэ 2 жилийн хорих ялаар шийтгүүлэв
5 цаг 6 мин

 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хөнөөсөн дуулиант хэрэг одоогоос 4 жилийн өмнө гарч байв. Уг хэрэг Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн Их хуралдай дахь албан өрөөнд болж байв.

Тэгвэл энэ удаад С.Гал-Эрдэнийн бас нэгэн хэрэг шүүхээр шийдэгджээ. Тодруулбал, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, “Хангай констракшн” захирал С.Гал-Эрдэнэ нь цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

С.Гал-Эрдэнэ нь 2023 оны 6-р сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хэргийг анх авч шалгасан мөрдөгч цэргийн тэтгэвэрт гарсан тул журмын дагуу С.Гал-Эрдэнийн зөрчлийн хэргийг тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъяансүрэн хариуцан шалгажээ. Тэдний хувьд найз нөхдийн харилцаатай учир О.Жамъяансүрэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсан байна. Тиймээс эхнэр Сэлэнгэ нь дээрх хэрэгтэй холбоотойгоор С.Гал-Эрдэнэ өөрийн Хаан банкы данснаас мөрдөгч О.Жамъяансүрэнд мөнгө шилжүүлснийг АТГ-т мэдэгдсэнээр АТГ-аас хэргийг мөрдөн шалгасан байна.

Мөрдөн шалгалтын явцад 2023 оны 7-р сард мөрдөгч О.Жамъяансүрэнгийн охины данс руу С.Гал-Эрдэнээс 2 удаа тус бүр нэг сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон төдийгүй О.Жамъяансүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.

Харин С.Гал-Эрдэнийн тухайд гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй тул шүүн таслах ажиллагааг явуулсан байна. С.Гал-Эрдэнийн тухайд О.Жамъяансүрэнг 2019 оноос таньдаг бөгөөд адууны наймаа хийсэн, мөнгө зээлдэг байсан зэрэг харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хахуульд өгсөн гэх 2 сая төгрөгөө наадмын үеэр дээгүүр давхисан морины бай шагналын хишиг хүртээж зээлдүүлсэн гэж шүүхэд мэдүүлсэн байна.

Харин гэрчээр оролцсон Сэлэнгийн тухайд “Тухайн үед нөхөртэйгээ таарамжгүй харилцаатай байсан учраас айлгах гэж АТГ-д гомдол гаргасан. Тэд хоорондоо юу гэж ярилцсаныг мэдэхгүй” гэсэн байна. Ингээд өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг тус бүр 4 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

Shuud.mn
Сонин хачин
HIRE THE BEST EXPERT FROM RECOVER FOX EXPERT:
I thought I had lost everything when I accidentally deleted my Bitcoin wallet file. After weeks of searching for solutions, I found Recover Fox Expert. Skeptical but desperate, I reached out. Their team responded quickly, asking for some wallet details, assuring me of complete security. After a tense few days, they got back to me with incredible news—they had recovered my Bitcoin! The relief was indescribable. Not only did they restore my funds, but they also provided guidance on securing my wallet going forward. Recover Fox Expert truly saved me, and I couldn’t be more grateful for their expertise. If you are having or experiencing similar problems, you can reach out to them on sms and call +1 854 337 1922 WhatsApp +1 4172907962 or www . recoverfoxexpert . com
2025-02-11