Үс засуулбал өлзийтэй сайн
3 цаг 14 мин

Билгийн тооллын 15

2025.02.12 /Лхагва гараг/

Өвлийн адаг сарын долоон улаан хар хулгана өдөр 

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх цаг: 08:03-18:09

Барилдлага: Рашаан 

Суудал: Гал 

Аргын тооллын хоёрдугаар сарын 12. Буд гараг. Билгийн тоооллын 15. Үнэг одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг 08:03-18:09. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамир сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 

Shuud.mn
Сонин хачин