Хоёр өдрийн дараа БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын төмөр замын хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад бусад боомтуудыг холбох ажлыг хамтатган ярьж, нэг зэрэг холбох асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
''Чайна Энержи''-ийн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа холбогдох яамдууд салбар гэрээг хийнэ.
Зам тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжийг ''Чайна Энержи''-ийн сонгосон компаниар хийлгэх үү өөрсдөө тендерээ зарлах уу гэдгээ ярилцана. Тендер зарлаж өртөгийг бууруулах нь манайд ашигтай. Гэхдээ үүн дээр хоёр улсын ажлыг хэсэг үргэлжлүүлэн ажиллаж шийдлээ нэг цэгт хатгана. Мэдээж Монгол Улсын талаас бүтээн байгуулалтын өртгийг аль болох хямдруулах санал тавьж буй. Энэ мөнгийг ЭТТ ХК бэлнээр төлнө.
Уншиж байна |