Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс /2025.02.07/ үе шаттай эхлүүлэхээр болжээ. Энэ жил 446 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна.
"2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг Улаанбаатар хотын ерөний менежер Г.Батзориг сануулжээ.
2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6 мянга 337 тонн мах нөөцөлсөн байна.
Уншиж байна |