Гадаад валютын улсын нөөц 4.8 тэрбум ам.доллар болж буурав
3 цаг 23 мин

 

Монгол Улсын гадаад валютын нөөц оны эцэст 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-т хүрч 11.80 хувиар өссөн.

Харин энэ дүн нэгдүгээр сард буурч 4.8 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум 884 сая 28 мянган ам.доллар болж буурчээ. 

Өөрөөр хэлбэл, 625.592.000 төгрөгөөр буурсан нь өнгөрсөн оны зургадугаар сарын албан нөөцийн хэмжээнд хүрч буурсан байна. Ам.долларын ханш чангарч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж, гарч буй валютын урсгалаас шууд хамааралтай байдаг. 

Өөрөөр хэлбэл, валют орох урсгалаас гарч буй урсгал нь их байгаа нь экспорт буурч, импорт идэвхтэй өссөнтэй холбоотой. Мөн албан нөөцийн гол тулгуур ам.долларын ханш чангарч байгаа нь валютын урсгал багасахад нөлөөлж байна.

Shuud.mn
Сонин хачин