Х.Нямбаатар Э.Золзаяаг ''молигодов''
2 цаг 21 мин

Хотын мээр Х.Нямбаатар саяхан АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг өөрийн орлогчоороо томилсон. Өмнө нь Т.Даваадалай, А.Амартүвшин нар эл албанд томилогдсон байдаг. Х.Нямбаатар БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР буюу орлогчийн статусаар нийт таван хүнийг томилж байгаа. Орлогч нараараа гурван намын төлөөллөөс томилно гэгдэж байсан бөгөөд энэ дагуу Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяаг энэ долоо хоногт хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилно гэгдэж байсан юм.

Гэсэн ч Х.Нямбаатар түүнийг ''молигодов.'' Э.Золзаяагийн нэр хотын мээрийн орлогчийн албан тушаалаас сугарчээ. Гэсэн ч хоосон үлдээхгүй бололтой. Түүнийг нийслэлийн харьяа агентлаг руу явуулах сураг дуулдаж буй.

2028 онд нийслэлийн иргэдийг төлөөлөн суух 45 төлөөлөгч өнгөрсөн оны 10 сард сонгогдсон. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын 26 төлөөлөгчийг давхар дээлтэй болгоод буй.

Shuud.mn
Сонин хачин