Утааг бууруулах нэрийдлээр 295.9 тэрбум төгрөг үргүй зарцуулжээ
2 цаг 35 мин

 

Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 295.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Шинжээчдийн шалгасан баримтаар 2008-2023 оны хооронд агаар, орчны бохирдлыг бууруулахад нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсан байна. Үүн дээр Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын санхүүжилтээр 365.3 тэрбум, Засгийн газраас энэ чиглэлд 2016-2020 онд 465.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүнд: Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн зургаан асуудал, зөрчил арилгуулж, таслан зогсоох дахин давтан гаргуулахгүй байх 143.5 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр 48.9 тэрбум төгрөгийн 68 зөрчил багтжээ.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулж, нийслэл дэх Төрийн аудитын газраас зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн. НЗДТГ-аас ''ЕвроАзи'' констракшн ХХК-тай 748.2 сая, ''Хүннү гүрэн'' констракшн ХХК-тай 748 сая, ''Гранд-Интернэйшнл'' ХХК-тай 740 сая төгрөг, ''Ган алт нэмэх'' ХХК, ''Нумт Өргөө'' ХХК-тай тус бүр 750 сая төгрөг, нийт 3.7 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулан ажилласан зөрчил илрүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин