Билгийн тооллын 14
2025.02.11. Мягмар гараг
Өвлийн адаг сарын найман цагаан цагаагчин гахай өдөр
Үс засуулах: Эд мал арвидна
Наран ургах, шингэх: 08.05-18.08
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын хоёрдугаар сарын 11. Ангараг гараг. Билгийн тооллын 14. Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:05-18:08. Тухайн өдөр хонь,туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр арилжаа, наймаа хийх, бизнес эхлэх, санхүүгийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Уншиж байна |