ӨНЧИРЧ ҮЛДСЭН ХҮҮГ МОНГОЛЫН ТӨР ‘’НУЛИМАВ’’

ӨНЧИРЧ ҮЛДСЭН ХҮҮГ МОНГОЛЫН ТӨР ‘’НУЛИМАВ’’

 

Сүүлийн долоон жилийн хугацаанд 779+6=? Төр шиг төртэй биш төр болж тоглоод байвал дахин хичнээн хүний амь угаарын хийнд хордож үрэгдэхийг таашгүй. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан цэрэгт мордсон 18 настай хүү зулай зулайгаа гишгэж төрсөн гурван дүүгээ, энгэрийг нь налж, элгийг нь дэвтээж явсан ээжийгээ алдлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэлхий нурж буй мэт сэтгэлийн уй гашууд автсан түүний зовлонг хуваалцаж, нулимсыг нь арчих хэн ч үгүй орь ганцаараа үлдлээ.

 

Гэтэл Монголын төр өнчирч үлдсэн хүүг ‘’НУЛИМАВ’’

Өнгөрсөн онд арвуулаа нэг дороо угаартаж нас барсан иргэдийг архичид байсан гэж харлуулаад алтан амьны нэхлийг хөсөрдүүлсэн.

 

‘’Өө архичин байсан юм бол угаартаж нас барсан нь өөрсдийнх нь л буруу’’ гэх сэтгэгдлийг иргэдэд төрүүлчихсэн юм. Энэ удаад ч ийм арга хэрэглэв. Ирээдүйнхээ талаар ээжтэйгээ утсаар ярилцсанаа санагалзаж, дурссан хүү үнэндээ Монголчуудын сэтгэлийг эмзэглүүлсэн. Тиймдээ ч нийгмийн сүлжээгээр иргэд  бурууг төрийн зүг чиглүүлэв. Гэтэл хүүг мэдээлэл хийснээс хэдхэн цагийн дараа тэдний хувийн эмзэг мэдээллийг нийгмийн сүлжээнд шидэв. ‘’үхэж байхдаа таарсан амьтад’’ ээж нь архины хамааралтай, хамтран амьдрагчтай, өнчирсөн хүүг цэргийн алба хашиж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, сахилгын шийтгэл эдэлсэн гэх мэдээлэл байв. Ийм мэдээллийг хаанаас, хэн задруулсаныг мэдэхгүй ч анхдагч эх сурвалж нь цагдаагийн байгууллага биш хэмээн хууль хяналтынхан өөрсдийгөө өмгөөлсөн. Хууль зүй дотоод хэргийн сайд ч чимээгүй байсангүй, хариуцлага тооцно гэж мэдэгдэл хийсэн төдийд асуудалд хандав.

 

13.10 дугаар зүйл.Хувь хүний нууцад халдах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Ядуус, архичдад мэдээлэл өгөөд өгөөд угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй байгаа юм чинь үхэхгүй гээд яадаг юм бэ? гэх агуулгыг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттай сэвж эхлэв. Хоногоо хүлээж буй Л.Оюун-Эрдэнэд ‘’амаргүй’’ биш харин Монголчуудад л энэ бүхэн амаргүй байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хойш галлагааны улирал бүр хэдэн арваараа угаартаж нас барсаар буй иргэдийнхээ өмнө Монголын төр толгой гудайлгасангүй. Харин тэдний амиар улстөржиж байна. Гудамжны улстөрчид, намдаа гомдогсод энэ бүхнийг Л.Оюун-Эрдэнийг намнах хэрэгсэл болгон ашиглаж байгаагийн цаана Ерөнхий сайд ч Засгаа хамгаалах хүчээ зузаатгаж буй. Засгийн газрыг огцруулах цаг хугацаа өнөө юу? маргааш уу? дээрээ тулсан үед албан тушаалтайгаа зууралдах гэж амаргүй сонголтуудыг тэрээр хийж байна. Өөрлүү нь хүчтэй ноцогсодоос сугалан авч зөвлөх мэтийн сэтэр зүүлгэж амыг нь хамхих гэж оролдож буй. Гэхдээ үнэнд гүйцэгдэнэ. Энэ бүхэнд тэсэж үлдэнэ гэдэг ёстой л амаргүй. Оны өмнөх Засгийн газрыг огцруулах жагсаалын өмнө 1072 хувьцааны ногдол ашгаас эхний ээлжийн 121 мянган төгрөг тараасан нь түүнд амь тариа болсон. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж буй Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад өргөн барилаа.  Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавихгүй л бол Ерөнхий сай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамтрал энд хүрээд дуусна.

 

Цөвүүн цагт зовлонгоор зоологсод нийгмийн сүлжээнд баатар эсвэл буянтан мэт дүр үзүүлж буй нь эгдүүцэл, зэвүүцлийг төрүүллээ. Гэр бүлээ алдаж, өнчирсөн цэрэг хүүд туслах аян нийгмийн сүлжээгээр өрнөхтэй зэрэгцээд ‘’худал баатар’’-ууд амь оров. Өгөх хандивын хэмжээгээ зарлаж, өөрийнхөө ‘’пи-ар’’-ыг өсгөв. Гэхдээ үүнд нь иргэд дургүйцсэн. Жинхэнэ буянтнууд чимээгүй байдаг.  Цэрэг хүүд тохиолдсон уй гашуу хандалт авах гэсэн сошиал баатруудад сэглэгдэх сэдэв биш. Энэ бол Монголчуудын амьд орших эсэх тэмцэл. Тиймдээ ч Засгийн газрыг огцруулах улстөрчдийн акцад хөтлөгдөлгүй дахин нэг ч иргэн сайжруулсан шахмал түлшний угаарт хордож нас барахгүй байх асуудалд нийгмийн сэтгэхүй чиглэгдэх учиртай.  Аан тийм... УИХ-ын зарим гишүүд өөрийн зурагтай гашуудлын үг чулуудаж, нийгмийн сүлжээнд хандалт авахын оронд бугшсан төрийн тогтолцоогоо өөрчлөх нь иргэдийнхээ өмнө хийж буй том буян... Түүнээс биш худал эх орончийн дүр эсгэгчид утаа, угаараар улстөр хийж, албан тушаал авахаас өөрөөр өөдтэй юм Монголчуудын төлөө хийсэн нэг ч хүн алга. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
заа яг бодит үнэн дээрээ бол угаартах гэдэг нь цэвэр хувь хүний хариуцлагагүй хандлагаас шууд шалтгаалдаг зүйл гэдгийг ард иргэд маань мэддэг зүйл шүү. ямар нэг байдлаар утаа гарч л байвал тэнд угаарийн хий хүнийг хордуулж үхүүлэх хэмжээнд байж л байдаг шүү хүмүүсээ. хайхрамжгүй хариуцлагагүйгээсээ амиа алдаж байгааг улс төржүүлж амин хувийн эрх ашиг хайж байгаа байдал улс орны хөгжилд хамгийн муугаар нөлөөлнө
2025-02-10
Martha:
I don’t have time beating around the bush, instead I go straight to the point…. So to you doubters I ain’t expecting you all to believe my testimony but only the few chosen ones by God. In a short summary, I’m here to tell the whole world that I recently got cured from my long term herpes disease, both the HSV1 and HSV2 through the assistance of Herbalist doctor Oyagu I pray God continually blesses Dr Oyagu in all he does, because he is indeed a very good, nice and powerful doctor. I’m cured of herpes disease at last! Wow I’m so much in great joy because I’ve never in my life believed herbs works, but meeting doctor Oyagu was an eye opener and he made me believe that herpes truly got a complete cure. I used the doctor’s herbal medicine for just two weeks and I was totally cured from both my HSV1 and HSV2. I’m so excited. For help and assistance in getting rid of your herpes virus you can Call/WhatsApp doctor Oyagu on his telephone number: +2348101755322 or for more inquiries you can as well contact the doctor on EMAIL: oyaguherbalhome@gmail.com
2025-02-10
Dorene:
●I'm making over $13k a month working part time. I kept hearing other people tell me how much money they can make online so I decided to look into it. Well, it was all true and has totally changed my life. Last month her pay check was $12712 just working on the laptop for a few hours. This is what I do, ★★....↠↠More Details→→→→ Www.Get.Salary7.Com
2025-02-09
Mireya onfiya:
my ex-boyfriend dumped me 7 months ago after I caught him of having an affair with someone else and insulting him. I want him back in my life but he refuse to have any contact with me. I was so confuse and don't know what to do, so I visited the INTERNET for help and I saw a testimony on how a spell caster help them to get their ex back so I contact the spell caster and explain my problems to him..... he cast a spell for me and assure me of 15 hours that my ex will return to me and to my greatest surprise the third day my peter came knocking on my door and beg for forgiveness. I am so happy that my love is back again and not only that, we are about to get married. Once again thank you Dr Okosun , you are truly talented and gifted contact him on WhatsApp +.2.3.4.8.0.5.4.3.3.8.1.3.2 Okosunspelltemple33@gmail.com
2025-02-09
зочин:
Төр хаяна л биз Хилийн цэрэг хаяхгүй ээ хилчид нөхөрөө хаяна гэж хэзээ ч хаана ч байгаагүй юм аа
2025-02-08
Иргэн:
УИХ-ын гишүүд дунд тархитай, зүрхтэй, зоригтой эх орончид байгаа гэдэгт итгэж байна. Одоо л өргөсөн тангарагтаа үнэнч байж хөдлөх, цаг болсон, ард түмэн харж байна.
2025-02-07