Жагсаалын зорилго өөрчлөгдөв

Жагсаалын зорилго өөрчлөгдөв

‘’Эрх чөлөөний эвсэл’’ намаас өнөөдөр /2025.02.11/ төв талбайд Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгууллаа. Гэтэл жагсаал эхэлсэн даруйдаа шаардлага нь өөрчлөгдөж Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас авчирч, хариуцлага тооцуулах жагсаал болж хувирав. Өөрөөр хэлбэл ‘’No Ц.Элбэгдорж, No Ч.Сайханбилэг’’ жагсаал ‘’Эрх чөлөөний эвсэл’’ намын жагсаалыг булаав.

Нөгөө талаас Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын хүчийг сулруулах үүднээс зохион байгуулалттайгаар шаардлагыг өөр зүг чиглүүлсэн ч байж мэднэ.

Уг нь Засгийн газрыг огцруулах жагсаалаар Засгийн газарт хариуцлага тооцох, утааны асуудлыг шийдэх гэх мэт байсан юм. Гэвч жагсаалд оролцсон иргэд Засгийн газрыг өмөөрсөн байдалтай, Засгийн газрыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуу гишүүнийг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай хамтран Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн буруутгаж эхэлсэн.

Зарим эх сурвалж МАН-ын нэр бүхий гишүүд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас авчирч, хариуцлага тооцуулах жагсаалыг зохион байгуулсан гэж хардаж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Olon mega tusliig zereg ekhluulbel mongoliig gadnii orond oruulna. Gadniikhan mega tusloor khalkhavchilj yaduuruulakh bodlogotoi. Jargalaa buu delge ataa ikhedne
2025-02-17
Sangiin said javkhlan oyun erdeniin buunii nokhoi javkhlan khorongiin birj deer nuursnii khanshiig unagaadag. 2025 ond tosov tasrakh ersdeltei
2025-02-17
Данх ч хүчтэй юмаа. Жагсаалын утгыг хүртэл эсрэг тал руу хандуулж чадаж байна шүү.
2025-02-11