Л.Оюун-Эрдэнэ "Амаргүй цаг"-тайгаа нүүр туллаа
3 цаг 17 мин

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын хордлогод алдсан 18 настай цэрэг хүүгийн мэдэгдлээс хойш улстөржилт хүчээ авч, намрын чуулган хаалтаа хийсэн ч төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах улстөрийн акц албажиж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ албан бичиг болгов. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал УИХ-ын гишүүдийн гарын үсгээр дэнслэгдэх бөгөөд жинхэнэ ус тосоороо ялгарна. Түүний гаргасан үндэслэлд УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурахад хангалттай бөгөөд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, Их хурлын босго давах хуулийн боломж бүрдэнэ. Хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудал тийм ч амаргүй байх нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн Засагт АН-аас зургаан сайд, ХҮН намаас хоёр хүн бий.

Тиймээс сайдлын суудлаасаа тийм ч амархан мултарчихгүй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт чөдөр болж, цээжээрээ Л.Оюун-Эрдэнийг хамгаална. Хууль зүй дотоод хэргийн сайдын өнөөдрийн мэдэгдэл ч ингэж үнэртсэн. Бурууг цагдаагийн удирдлагууд руу чиглүүлсэн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл муухай харагдав. Зургаан хүний амиар улстөр хийж буй УИХ-ын гишүүд муухай байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
лодойсамбуу балай одоо боль зүгээр ажлыг хийлгээ утаанд угаартсан иргэн ч буруу төр ч буруу одоо хөгжил ярих цаг шүү
2025-02-07
Хөрөнгө хураах хууль гаргасан сайд бол мундаг хүн. Сайхан харагдаж бгаа шү.
2025-02-07
Чадваргүй сайдыг сугалж авч болношд.
2025-02-07
Засгийг ажлын нь зүгээр хийлгэ. 2-р ээлжнийхэн хамаагүй улс төр хийхээ боль. Хөрөнгө хураах хуулиа эхлээд батлахаа л бод, дараа нь шудрагаар хэрэгжүүлэхээ л бод.
2025-02-07
Энэ Алтангэрэлийг сайд болгодог нь буруу шийдэл байсан байна
2025-02-07
Зочин:
Ус, тосоороо ялгарах нь ч үнэн байх шүү . Улсаа тоногсдын тавиулууд, улс орноо гэсэн бодолтнууд гэж ялгарч нийтэд тодорхой болох нь нэн ач холбогдолтой л доо.
2025-02-07