УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

 

2024 оны УИХ-ын сонгуулиар АН-аас жагсаалтаар их хуралд орж ирсэн Ц.Мөнхтуяа иргэдийн төлөөлөл болж энд суух эрхтэй хүн мөн үү? гэх хэлэлцүүлэг нийгмийн сүлжээгээр өрнөж буй. Түүний гаргаж буй авир олон нийтийн дургүйцлийг хүргэж, дахин гал дээр тос нэмэв. Өнчин хүүхдүүдэд зориулж цуглуулсан хандивын мөнгийг хувьдаа завшсан асуудал эрхэм гишүүнийг хэн бэ? гэх хариултыг төвөггүй өглөө. 

Парламент дахь боловсролын салбарын төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа ''Багш нарын төлөө гээд зөндөө л асуудал шийдүүлэх юм. Орж ирээд ганц лайк дарчихаж чадахгүй сууцгаах юм зарим нь. Хэдэн лайк болохыг харж сууя'' гэж гомдол мэдүүлж байв. Хууль тогтоох дээд байгууллагад хууль батлалцаж, санаачлах ажилд бус лайк горьдож, сэтгэлээ чилээсэн нь олны эгдүүцлийг хүргэв. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн өнчин хүүхдүүдэд зориулсан хандивын мөнгийг тухайн үед хувьдаа завшиж, зориулалтын бусаар зарцуулсан нь илчлэгдмэгц нөхөж хийсэн асуудал сөхөгдлөө.

Тодруулбал 2022 оны 12-р сард өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд туслах аяныг тэрээр санаачлахдаа холбооныхоо гүйцэтгэх захирал н.Идэржавхланд хандив цуглуулах санал тавьжээ. Холбоогоороо дамжуулан  багш, иргэдээс нийт 80 сая гаруй төгрөг цуглуулсан байна. Гэтэл уг мөнгийг Ц.Мөнхтуяа  Д.Мөнхбаатартай нийлж хувьдаа хэрэглэснийгээ холбооны бас бус ажилд зарцуулаад 25 сая төгрөг үлдчихлээ. Удахгүй буцаагаад хийчихнэ хэмээж байжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Мөнхбаатар / хоёр Мөнхөө / нар 2018 оноос хойш Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааг идэвхитэй явуулж, олонд танигдсан хоёр. Харин одоо Д.Мөнхбаатар нь Ц.Мөнхтуяагийн зөвлөх хийгээд ажиллаж буй.

Хандивын мөнгө цугларсан ч байрандаа орж чадаагүй дөрвөн өнчин хүүхдийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх захирал н.Идэржавхлан өөрийн төрсөн дүүгийн түрээсийн байранд оруулсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа дур мэдэн зарцуулсан мөнгөө босгож дээрх байрыг худалдан авчээ. Гэхдээ өнчин хүүхдүүдийн нэр дээр бус н.Мөнхтулга гэгч огтын хамааралгүй хүний нэр дээр байрных нь гэрчилгээг гаргуулсан байх юм. 

УИХ-ын гишүүүн Ц.Мөнхтуяа саяхан өөрийн цахим хуудаснаа, ''албатай биш, хүний босгоод өгсөн байранд аятайхан байж чадахгүй бол хөөж гаргаад, ядарсан ахмад багшаа оруулж болно'' хэмээн бичлэг хийсэн. Гэхдээ уг мөнгийг олон нийт өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд л хандивласан гэдгийг эрхэм гишүүн умартаж болохгүй. Хандивын мөнгийг анхнаас нь зориулалтын бусаар зарцуулсан, байрны нэрийг гуравдагч этгээдийн нэр  дээр шилжүүлсэн зэрэг нь нийтэд ил болмогц өөрийгөө хаацайлж, яаран увиагүй байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн дургүйцлийг өдөөв.  Хэдийгээр болчимгүй үг, үйлдэл гаргасандаа уучлал эрсэн ч юуны учир Мөнхтулга гэгчийг байрны өмчлөгчөөр бүртгүүлсэндээ тайлбар хийхээс татгалзаж буй. Өнчин үлдсэн дөрвөн хүүхдийн хамгийн том нь 18 нас хүрсэн ч уг байрыг нь зарж үрчихвэл яах вэ? гэдэг асуудлыг тэрээр ярьж буй. Хэрвээ ийм болгоомжлол бий бол уг байрыг холбооныхоо нэр дээр бүртгэж болох. 

Ц.Мөнхтуяа гишүүн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд байхдаа дээрх будилааныг хутгасан. Хутгасан будлианаа нэг талд нь цэгцэлж чадаагүйдээ зээл авсан хүнийхээ нэр дээр уг байрны гэрчилгээг гаргуулсан уу? эсвэл өөрийн, Д.Мөнхбаатарын хамаарал бүхий этгээдийн нэр дээр хандивын мөнгөний байр оччихсон уу? гэдгийг хууль хяналтын байгууллага мухарлах хэрэгтэй болж буй. 

Монголчууд ядарч, туйлдсан нэгэндээ хандивын гараа харамгүй сунгадаг. Үүнийг нь ашиг хонжоо хайгсад хувьдаа завшиж, зориулалтын бусаар зарцуулдаг хүмүүс олширчээ.

Ц.Мөнхтуяа гишүүн УИХ-д боловсролын салбарын төлөөлөл гэж хэлэгдэхэд тун хэцүү үйлдлийг удаа дараа гаргаж, чуулганы танхимд хуурай агсамнаж байсан ч саяхан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-14
Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-14
Naraa:
Gaigui shunaliin har tulam baij , ene turiin mini ariun ordond iim met shunaluud bugj bh yostoi ym uu ? Erunhiiluch ta heleed uguuch ee !
2025-02-11
Danigaa:
iim buzar hun ter tusmaa ardiin bagsh ,eh hun shuu ! yavch urshuuj bolohgui huuliin baiguulagad darui ugch unchin huuhduuded bairiig n eznee yosoor olgoh heregtri !
2025-02-11
Wendy Taylor:
My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recovercapital@cyberservices.com
2025-02-11
Ёстой хөгийн авгай юу. Шалгаж тогтоож шүүхээр шийдүүлэх нь зөв
2025-02-10
ХӨГИЙН ЛАЛАР АВГАЙ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ЮМ ХИЙХ
2025-02-10
Нэргүй:
авах идэхийн дон туссан ядарсан Иргэдийн нэр төрийг ашиглаж хувьдаа завшсан ямарч Ёс зүйгүй бусадыг занаж харааж зүхсэн ийм амьтанаас юу Хүлээхэвдээ,өөрийгөө тэнгэрийн амьтан гээд бодчихсон этгээдэд Иргэд бол хорхой шиг л харагдаж бгаам,ИХ-н дарга,Ёс зүйн хороонь юугаа харж сонсож бдг юм ямар тайлбаргүй шууд эргүүлэн татах Ёстой !!!!!! буруу сэхсэн бузарууд Төрд байх ёсгүй тэр бгаа бдл харц биеийн хэлэмж,биеээ авч явж бгаа бдл нь ердөөл бусдыг үл тоосон эд ер нь яадагийн гэсэн аятай даналзаж таахалзаад л...
2025-02-10
Даанч хэлэх олдохгүй бна энэ гишүүд гэх хүмүүс чинь мөнгө идэх луйвар хийх гэж сонгогдож бгааг бид яаж мэдэх юм ёстой тавилан юмдаа
2025-02-10
Зочин:
Өсөхын өлөн арилаагүй хогийн хүмүүсээр УИХ дүүрчээ.. энэ авгай шиг увайгүй өлөн гишүүд дэндүү олон. Төрийн 3 өндөрлөг 126 малнуудыг долдой нартай бүгдийн зайлуулж байж л Монголчууд минь өндийж дэвших байхдаа
2025-02-10
Иргэн:
УИХ аас хөө
2025-02-10
Ард түмний эмзэг сэдэв дээр дөрөөлж өөрийнхөө ТББ-ын дансаар хандив цуглуулж их хуралд суух мөнгөө босгох чинь хамгийн муухай луйварчин сэтгэлгээ.Лу.Гантөмөр яагаад чимээгүй хараад суугаад байгаа юм бол?
2025-02-10
Иргэн:
УИХ аас хөө
zo:
хэрвээ тийм юм хийсэн бол эргүүлэн татаач
2025-02-10
Iim luivarchin bagsh avgai yumuu yagaad ix xurald ordog bainaa. Ta nar odoo icheechee, boliochee. Daraagiin songuulia majoritor bas toog ni tsuun bolgo. Nadaar oroldvol shoron or shoroo geed baisan avgai shig baina. Xachin ork bagsh naraar yax yum be. Zailuulaachee.
2025-02-10