УИХ-ын гишүүн сард таваас долоон сая төгрөгийн цалинтай. Үндсэн цалин дээр бакалавр, магистр, доктор, профессорын зэргийн нэмэгдэл бодогдохоос гадна унааны мөнгө гэж улиралд 1.6 сая төгрөг авдаг. Ихэнх УИХ-ын гишүүн гар дээрээ тав орчим сая төгрөг авдаг гэж бодвол сар бүр 126 гишүүнд 630.000.000 төгрөг төсөвлөдөг байна. Төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ч сард долоон сая төгрөгийн цалин авч буйгаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлж байсан удаатай. Харин Засгийн газрын гишүүн сарын 5.5 сая төгрөгийн цалинтай.
Харин жирийн иргэдийн цалингийн статистик мэдээллээс харвал, цалингийн доод хэмжээ 660 мянга, дундаж цалин 2.2 сая, нийтлэг албан хаагчдын цалин 954 мянга, төрийн албан хаагчдын цалин 1 сая 166 мянган төгрөг байна. Харин УИХ-ын гишүүний цалин тэдгээрээс тав дахин их.
2025 оноос инфляцтай уялдуулж жил бүр иргэдийн цалин тэтгэврийг нэмэх шйидвэр хэрэгжиж буй. Үүгээр төрийн албан хаагчийн цалин, тэтгэврийн хэмжээ зургаан хувиар нэмэгдсэн. Ингэснээр цалингийн доод хэмжээ 699 мянга 600 төгрөг болсон. Тодруулбал, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1.399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1.335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1.144.8 мянган төгрөг)-т хүрсэн.
Уншиж байна |