Буулт
2012-01-27

Долоо хоног хоёр тийшээ харчихаад байсан МАН, АН хоёр өчигдөр оройноос нэг танхимд хамтран хуралдаж шийдвэр  гаргаж эхэллээ. МАН-ынхан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс Тэргүүн шадар сайдын албан тушаалыг цомхотгосноор гацаанаас гарах найдвар төрүүлж байна. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ерөнхийлөгчтэй уулзсэн гээд оройжингоо яриа хэлэлцээр, зөвшилцөл өрнөсөн. Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчид шинээр томилуулах зургаан сайдыг танилцуулснаар  улстөрийн гацаа үүссэн. Үүний дараа буюу нэгдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгч Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, мөн томилогдохоор яригдаж байгаа хүмүүстэй уулзсан. Чөлөөлдөг Их Хурал нь яараагүй байхад томилох гэж байгаа, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд бид хоёр яарах шаардлагагүй гэж бодож байна.  Засгийн газрын  одоо ажиллаж байгаа гишүүд нь чөлөөлөгдөөгүй байхад одоо шинийг томилох тухай хойноос нь ярих хэрэггүй. Та бид хоёр зөвшилцөхдөө УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашихгүй байх гэдэг талаар ярилцсан гэж байв. Мөн Тэргүүн шадар сайдын орон тоо байх шаардлагагүй гэсэн байр сууриа илэрхийлснээс хойш улстөрд гацаа үүссэн юм. УИХ дахь АН-ын бүлэг ч Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн зөвшөөрч Ерөнхий сайдад шаардлага хүргэх болсон. Ингээд долоо хоног хэл амаа ололцохгүй, амьжирггаагаа алдсан иргэд -30 хэмийн хүйтэнд жагсаж цуглаж байгааг үл анзааран хэлэлцүүлэг нэртэй хэрүүл үргэлжилсэн. Энэ чигээрээ хоёр нам ойлголцож, хэн нэг нь түрүүлж буулт хийхгүй бол улстөрд үүссэн гацаа их хямралыг дагуулахад бэлэн болчихоод байна. Тиймээс Өчигдөр орой МАН-ын бүлэг Удирдах зөвлөлтэйгөө хамтран хуралдаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар санал нэгдсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд С.Батболд намынхаа Ерөнхий нарийн  бичгийн дарга, Тэргүүн шадар сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхтэй ярилцаад ийм шийдвэр гаргаж буйгаа танилцуулсан байна. Ингэхдээ ямар нэг улстөрийн сонирхол бус улс орны эрх ашиг, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон гэж байлаа. МАН ийнхүү буулт хийсний дараа АН-ын бүлэг хуралдаж эргүүлээд буулт хийх үү эсвэл ингээд гүрийгээд байх уу гэдгээ хэлэлцсэн. Энэ хуралдаанаар мөн л гишүүдийн санал  зөрөлдөж байсан аж. Ингээд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй гэсэн шаардлагад хариу өгсөнгүй. Гэхдээ тэд нар буулт хийж байхад сөрөөд байх муухай, жудаггүй гэж үзсэн байна. Тиймээс Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нараас бусдыг нь дэмжихгүй ч гэлээ хэлэлцүүлгийг хийе гэж тохиролцсон юм. АН-ын энэ буулт хоёр үзүүртэй зүү гэж хэлж болохоор байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад байдал өөрөөр эргэвэл энэ асуудлаар завсарлага авч болно гэж ярилцсан гэх. Тэгэхээр энэ буулт тийм ч найдвартай буулт биш болж таарах юм. Өчигдөр аль аль нам нь буулт хийсний дараа хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, Ц.Дашдорж гишүүнийг ЗТБХБ-ын сайдад тохилогдохыг дэмжих болсон нь бас л эргэлзээ төрүүлж байна. Оройхон гарсан буулт өнөөдөр  чуулганы хуралдаанаар яаж эргэхийг мэдэхгүй. Ц.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
ardchilsan nam genet garlaa l gene, tegsnee buurinhuulugchtei niileed zasgiin gazar baiguuluulahgui boolt hiigeed ard tumniig denduu doromjilloo. Ardiin namaas iluu namch uzeltei, uursdiinhuu erh ashgiig uls ornoos deeguur tavisan novshnuud
2012-01-27
5 sar uldeed baihad heniig ch tomilson yadagiim tiim l yum bol uursduu yah gej urgudul ugsun yum bid tsalingaa nemuulmeer baina eba+AN
2012-01-27
ArdchilsaN nam bolih heregtei Uls orni amidral hetsvvdlee sh dee Uursduu shou hiij baina 2012 ond AN-ig bvv garga
2012-01-27
shuud.mn site shal teneg site
2012-01-27
medeelegch:
НАМУУДАД ЗӨВЛӨВ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-27
soko:
MAN buult hiisen ni uls orniihoo bdalig haraad shiidsen shiidwer bha mand amjilt husie
2012-01-27