Төв аймаг ТЭРБУМ төгрөгөөр Монгол өв соёлын цогцолбор байгуулна
2023-05-05

Хэдхэн хоногийн өмнө Төв аймагт "Шанага нь тав" хөшөө байгуулах төлөвлөгөө нийтэд хүрч шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тус аймгаас дахин нэг тендер зарлажээ. 

 

 

Энэ удаад нэг тэрбум төгрөгөөр Монгол өв соёлын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Анхаарал татаж байгаа зүйл нь тус тендерийн төсөв өртөг нь НЭГ ТЭРБУМ төгрөг байхад тендерийн баримт бичигт зөвхөн хоёр ажлыг 234 сая төгрөгөөр хийлгэхээр тусгажээ. 

 

Тодруулбал, Монгол өв соёлын цогцолбор байгуулах төслийн хүрээнд 122 сая төгрөгөөр гал тогоо ариун цэврийн байр барих, 112 сая төгрөгөөр Усан хангамжид зарцуулахаар төлөвлөж, тендер зарласан байна. Харин үлдсэн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь тодорхойгүй гэсэн үг. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
tiim mungutei bol sapirsan gudamaa yanzlaach tuv aimgiinhaan
2023-05-08
dn:
uren taranhiih ajliig mun ch zurh zorigtoi garduulah ymdaa , nuguu shilen dans yah bol? bas huuli gej ym uund hynalt bhgui yu? ingeed tsuslaad baih hereg uu?
2023-05-05