Сайдын суудал иргэд өлсөхөөс чухал байлаа
2012-01-22

Үнийн өсөлтөд дарлуулж олон жил дуугүй явсан иргэд өнгөрсөн баасан гарагт цуглаж  шатахуунаас үүдэлтэй үнийн хөөрөгдлийг бууруулахыг шаардаж жагссан. Гэхдээ иргэд ямар нэг улстөрийн хүчний нөлөө, төлбөр мөнгө аваад жагссан  бус зөвхөн өөрийнхөө төлө, амьжиргааныхаа төлөө сайн дураараа ийнхүү тэмцсэн юм. Улстөрийн хүчнийхэн жагсаал хийгээд Төрийн ордон руу дайрахаар түшээдийн төлөөлөл, төрийн албаныхан гарч ирээд шаардлагыг нь хүлээн авч хариуг нь өгдөг. Гэтэл иргэдийн амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн тэмцлийг түшээд үл ойшоосон юм. -30 орчим хэмийн хүйтэн өдөржин талбай дээр  жагсаж шаардлага  өгөх гэсэн ч тусыг эс олох. Иргэд амьжиргааг минь харж үзээч, эгэл жирйин иргэд улстөрийн зорилгоор бий болсон үнийн өсөлтийг дааж  гарч чадахгүй нь гэсэн шаардлага хүргүүлж байгаа болохоос илүү зүйл хүсээгүй. Өөрийн хүсэл зорилгоор нэгдэж ирсэн иргэд явган, хөнгөн нимгэн хувцастай өдөржин гадаа шаардлага хүлээж байхад төрийн түшээд халуун дулаан танхимдаа санал ширээнийхээ хэрүүлийг хийгээд тун завгүй. Тансаг зэрэглэлийн жийпнээс паартай байшин руу шилжиж  даарч хөрөх, гэдэс өлсөхийг мэдрэхгүй яваа түшээдэд хашааны гаднаас Төрийн ордон руу цагаан хоолойгоор хашгирах  шаардлагыг сонсохыг ч хүсэхгүй байгаа байх. Ардчилсан хувьсгалын үед имй тэсгэм хүйтэнд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад сууж байсан ардчиллын гэгдэх гишүүд ч ажирсан шинжгүй хуралдаа сууж байгаа  нь харамсалтай. Төрийн ордны хашааны гаднах амьдралаас илүүтэй огцорч байгаа сайд нарын суудалд хэн байх хамгаас чухал байна. Сонгуульд орсон мөрийн хөтөлбөр биелэсэн эсэх, ирэх сонгууль хүртэл ямархан уран цэцэн үг хэрэглэж харагдах чухал байжээ. Суудлын төлөөх хэлэлцүүлэг нэртэй хэрүүлийн дунд нэг ч гишүүн гадаа болж байгаа иргэдийн тэмцлийн тухай дуугарсангүй. Шаардлагыг нь хүлээж аваад хариу  өгөх тухай санал гаргасангүй. Харин ч цаг сунгаж хуралдсаар хэрүүлээ үргэлжлүүлж телевизийн эфирийн цагийг ашиггүй баахан үрэв. Ийм байдлаар төрийн төмөр нүүр гаргасан Засгийн газарт дахин шаардлагаа хүргэхээр өчигдөр МҮЭХ-ныхон шаардлагынхаа хариуг шаардаж дахин Төрийн ордонг зүглэв. Тэдний үзэж буйгаар улс орны хэмжээнд ийм ноцтой асуудал үүсээд байхад Засгийн газар анхааралдаа авахгүй, ажлаа хийхгүй  байна. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч  гэсэн ийм нөхцөлд Засгийн газар ажлаа хийх ёстой, хэлэлцээрийг эхлүүлэх ёстой. Тиймээс дахин албан бичиг өгөх болж байна. Бидний зүгээс өнөөдөр хэлэлцээрийг ямар нэг байдлаар эхлүүлнэ гэж найдаж байна гэж байлаа.
Shuud.mn
Сонин хачин
Даваа:
Баабар буюу Шаабар ах дүү нараараа уул уурхайруу орчихсон,,хятадын гар хөл болж ХЭДЭН ХАЛТАР ЦААСНААС ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА УРАН ДОНГОДОГЧ ХӨХӨӨ,,БИДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ, ШАН ЧИНЬ ШАРХ БОЛНОО ,ҮР АЧ ЧИНЬ ҮҮНИЙГ ҮЗНЭЭ
2012-01-24
ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Гэвч одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Би МИУС төгссөн хэнээс ч дутахгүй өндөр боловсролтой Монгол улсын иргэн. Би зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Энэ тоо Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ?
2012-01-23
76gishuun:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=FrHzB5n5XuI
2012-01-23
demjij b,na
2012-01-23
dashka:
demjij bna zow shdee ugasa
2012-01-23
lololol:
ene huldaasan hevlel deer bichsen yumiig n hevledeg hairan mungu :)) bayn l bnshde hahah
2012-01-22
MAH AH 2 бол луйварчид энэ монголын төлөө жинхэнээсээ ажиллах хүн хэрэгтэй байна.
2012-01-22
red:
MAH-ii zohioson shine ulger 20 jiliin daraa hun buriig 60 000 dollartai bolgono gedeg n yag "Ta nariig Komunismd oruulj jargaana!!" gedeg tarhi ugaah urianiih n shine huvilbar l daa.
2012-01-22
S.Batbold:
MAH nam ugaasaa komunist nam haa gazar komunist namuud ali saihniig amlaad ard irgedee tsoonh n darlaj oorsdoo hag bayjdag. Hoid solongost, Kubad toriin erh barigchid n bugd terbumtnuud ard tumen n yaduu. MAH-ii unen nuur tsarai yag adil ter baitugai bur alban yosoor terbumtan oligarh etgeediig namiinhaa darga bolgood zasgiin gazriig ogchihson. Mongolchuud komunist namaas salj shudraga zasgiin toloo baih heregtei. 2012 ond MAH-aas salah gol tsag uye n irjee.
2012-01-22
red:
MAH-ii zohioson shine ulger 20 jiliin daraa hun buriig 60 000 dollartai bolgono gedeg n yag "Ta nariig Komunismd oruulj jargaana!!" gedeg tarhi ugaah urianiih n shine huvilbar l daa.
aanhn:
bi yg naadhiig chini bodoj ywdag, hvn bolgon iim bodoltoi bol... heregtei ymand hvchee gargaj bh heregtei bn
2012-01-22
demjij bna
2012-01-22