“Мөрдөгчид” үүргээ гүйцэтгэж буруутан ил гарав
2012-01-16

Баярлалаа баяртай гээд АН  мөрөө хөөж  хамтарсан Засгийн газарт багтаж байсан зургаан сайд албан ёсоор өргөдлөө өгсөнөөр салалт баталгаажлаа. Олон толгойтой АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж өнгөрсөн гурван жилийн хамтын амьдралаа дүгнэж зарим нэг нь сайд нараа нэг нэгээр нь “чимхэж” гарсан. Ирэх сонгуульд бидний рейтинг өндөр байхад айлын гэрт толгой хорогдож ханалаа. Ирэх сонгуульд бие дааж орон ялалт байгуулах хэрэгтэй.  Улстөр бизнесийн бүлэглэлд багтсан байдлаасаа ангижрахгүйгээр засгийн эрхийг авч чадахгүй гэж байлаа. Мөн гурван жил гаруй гүйцэтгэх засаглалд ажилласан сайд нар нь бэрх замаар бэдэрч яваад ирлээ. Бид түүхэн үүрэг гүйцэтгэсэн одоо боллоо гэж хэлж байна.  Энэ мэтчилэн талархлын болон гомдлын үгээ хэлсний дараа ҮЗХ-ны гишүүдийн олонхийн шийдвэрээр АН хамтарсан Засгийн газраас албан ёсоор салж буйгаа  мэдэгдлээ. Маргааш нь АН-ын зургаан сайд мутраа үлдээсэн өргөдлөө өгч үүрэг гүйцэтгэгч болж хувирав. Ажиглагч болон эдийн засагчдын үзэж буйгаар энэ салалт асар үнэтэй болж хувирсан юм. Улстөр эдийн засгийн тогтвортой байдлыг барьж ажилласан улстөрийн хүчнүүд салахад ямар их хохирол учир болох, ямар их үнээр хамтарч байсан бэ гэдгийг харуулах гэсэн зохион байгуулалттай нийгмийн донсолгоон хийсэн гэж үзэж байгаа. Энэ нь шатахууны үнийн өсөлт байлаа. Эдийн засгийн үнэ болдог шатахууны үнэ бараг л түүхэн нэмэлт болж  ард түмний стрессийг барав. Хэлэх муу үгээ олж ядах ард түмний хэтэвч нимгэн байна уу зузаан байна уу гэдэг улстөрийн анхааруулах нүүдэлд тийм ч чухал биш бололтой.  Өмнөхөөсөө хоёр дахин их ачаа авч үлдсэн МАН-ынхан  сэжигтэй эхэлсэн үнийн өсөлтийг мөрдөх ажлын хэсэг байгуулан ажиллаж буруутай эзнийг олж хариуцлага тооцох болсон. Шуурхай мөрдлөгийн үр дүнд АН-ын угшилтай дэд сайд Б.Ариунсан буухаасаа өмнө сэмхэн хуралдаж үнийн өсөлтийг хүлээн зөвшөрч хэрэг тарьчихаад явсныг олж  тогтоосон байна. Ингээд улстөрийн шалтгаанаар дэгдсэн эдийн засгийн халуун бий болсныг тогтоож сонор сэрэмж алдсан өөрийн болон өрөөлийн намын нөхдөд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Харин хэргийн эзнээр тодроод байгаа  ЭБЭХ-ний дэд сайд Б. Ариунсан нэгэнт огцорч байгаа гэсэн шалтгаанаар сануулгатай үлдэж байна. АН-ын зүгээс өөрсдийгөө гүтгэгдэж байна. Бид буухдаа ийм зүйл хийнэ гэж байхгүй гэж гүрийх. Харин улстөрийн харгис энэ тоглоомд  иргэд хохирч, гуравдугаар эгнээний тоглогч болох Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан, дэд даргатайгаа, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах мөн дэд даргатайгаа огцорч  хариуцлага тооцох гэдэг үгний утга учрыг харуулсан. Асуудал нэгэнт тодорхой болсон учир МАН-ын Удирдах зөвлөлд хуралдаж дараагийн засгийн  газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэж зургаан сайдын орыг залгах хүмүүсийн нэрсийг тодруулж байна. Ямар боловч зургаан сайдын гурав нь УИХ-ын гишүүдээс байх бөгөөд бусдыг нь гаднаас томилох нь зүйтэй гэж үзжээ. Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрс  эцэслэн тодрсон байна. Энэ долоо хоногийн эхээр томилгоо явагдана. Амралтын өдрийн  хуралдаанаар  Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын даргад Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Жекей нарын нэгийг томилуулахаар МАН-ын удирдлагын хүрээнд тохиролцоод байна.  Тэргүүн шадар сайдад санал болгосон Ж.Энхбаяраас бусад нэр дэвшигчийг Төрийн тэргүүн дэмжсэн байна. Маргаашнаас сайд нарын нэрсийг  тодорхой болж томилогоо эхлэх бололтой. Улстөрийн хүчнүүд салж, иргэд бухимдсан үеэр ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн тохиож нийгмийн уур амьсгалыг жаахан ч гэсэн дэвтээсэн. Энэ удаа ардчиллыг хэн нэг нь өмчилсөнгүй. Улстөрийн хүчнүүд нэгдэж  суугаад улс орноороо бахархаж байна.
Shuud.mn
Сонин хачин
Хор найруулагч:
АН засгийн газраас гарахдаа сайтар хор найруулж будлиан хутгах төлөвлөгөөтэй байсан нь илэрхий Шатахууны үнэ нэмэх төлөвлөгөө ч АН-ын аппаратад боловсруулагдсан нь ойлгомжтой болж байх шиг байна даа
2012-01-27
IRGEN:
OROSUUDAD KOLONK BARIH ZUWSHUURUL OLGOO TEGWEL HYAMD BENZIN UGII GESEN SHUU DEE DARGA NARAA!
2012-01-19
Your Name...:
zuv zuv J.Enhbayriig byy demj .
2012-01-16
baysaa:
Tor uuriin medeldee shathuunii importiin asuudaliig avaachee.Huviin hevshiliin tusgai zovshoorliig tsutslaad uls medeh hergtei
2012-01-16
dorj:
Shathuun importlogch huvi hun huviin baiguullaga gesen oilgoltiig halj tor uuriin medeldee avmaar bna
2012-01-16
Baysaa:
Shathuun importlogch nariig shuuhed duudah hergtei shuuh shiidej chadahgui bol mongoliin ard tumnii tuluul bolson hun alah hobitoi garuudni ehneesn avaad alaad uguuchee.Tsaazaar avah yl bhgui bolson shuudee.
2012-01-16
bugdiin al:
Shathuun importlogch nariig shuuhed duudah hergtei shuuh shiidej chadahgui bol mongoliin ard tumnii tuluul bolson hun alah hobitoi garuudni ehneesn avaad alaad uguuchee.Tsaazaar avah yl bhgui bolson shuudee.
2012-01-16
ааа шаацгаа
2012-01-16
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-16
M. Enkhbaatar:
Shatakhuuny une nemegdekh notstoi nukhtsul baidal mongold uuseegui bolno. Shatakhuun importlogch companiudyn tusgai zuvshuurliig khuraaj avakh kheregtei!!!
2012-01-16